Шинэ Зеландын Вэлингтон хотод 03-р сарын 30-ны өдөр 2019 оны “Хятад- Шинэ Зеландын аялал жуулчлалын жил”-ийн нээлтийн арга хэмжээн боллоо. Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян болон Шинэ Зеландын Ерөнхий сайд Аден нар нээлтийн ёслолыг эхлүүлж үг хэлсэн байна.
Ли Кэчян:
- Аялал жуулчлал бол Хятад, Шинэ Зеландын хамтын ажиллагааны чухал салбар, хоёр ард түмний ойлголцол, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чухал арга зам юм. Өнгөрсөн жилд хоёр орны харилцан жуулчлагчид давхардсан тоогоор 600 мянгад хүрч, Хятад улс Шинэ Зеландын аялал жуулчлалын хоёрдогч том гадаад зах зээл боллоо. “Хятад- Шинэ Зеландын аялал жуулчлалын жил”-ийн аялал жуулчлал, нийгэм соёлын харилцаагаа хөгжүүлэх шинэ боломжийг бүрдүүлж байгаа юм гэж хэллээ.
