solongonews
"Санаанд багтамгүй төгсөл"-ийг хамтдаа бүтээе
2015-12-28 18:21
“Монголжингоо”-гийн уран бүтээлчид бид уншигч та бүхнийхээ дунд бяцхан уралдаан зарлаж байна. “Санаанд багтамгүй төгсгөл” өгүүллэгийн өрнөл үйл явдал, оргил хэсгийг хамтдаа бүтээцгээе.
“Монголжингоо”-гийн уран бүтээлчид бид уншигч та бүхнийхээ дунд бяцхан уралдаан зарлаж байна. “Санаанд багтамгүй төгсгөл” өгүүллэгийн өрнөл үйл явдал, оргил хэсгийг хамтдаа бүтээцгээе. Мэдээж, өгүүллэгийн маань нэр "Санаанд багтамгүй төгсгөл". Тиймээс энэхүү өгүүллэгийг хамгийн өвөрмөц, сонин шийдэл санаагаар төгсгөсөн ялагчийг тодруулж "Фигур" салонд 50 мянган төгрөгөөр үйлчлүүлэх эрхийн бичгээр шагнана. Бид өгүүллэгийн эхлэлийг бэлтгэнэ. Харин та нар маань цааш өрнөх үйл явдлыг хамтдаа бүтээгээрэй. 
 
Нэг оролцогч ердөө 1-2 өгүүлбэрээр үйл явдлыг үргэлжлүүлнэ. Дараагийн хүн эхний хүний санааг мөн л үргэлжлүүлнэ. Хамгийн гол нь маш богино өгүүлбэрт багтаана гэдгийг санаарай.
 
Жич: нэг оролцогч ердөө 1-2 өгүүлбэрээр үйл явдлыг үргэлжлүүлнэ. Дараагийн хүн эхний хүний санааг мөн л үргэлжлүүлнэ. Хамгийн гол нь маш богино өгүүлбэрт багтаана гэдгийг санаарай. Өгүүллэг маань та бүхний уран сэтгэмжээр баяжин өрнөсөөр хэрхэн төгсөхийг хамтдаа сонирхъё. Шилдэг төгсгөл бичсэн хүнийг шагнал хүлээж байна.
За өгүүллэг эхэлье. Цааш нь үргэлжлүүлээрэй, залуусаа.
 
“Санаанд багтамгүй төгсгөл ...”
Нэгэн ядруухан залуу чинээлэг айлын бүсгүйд дурлажээ. Түүнийхээ сэтгэл зүрхийг татахын тулд байгаа бүхнээ чадан ядан зориулдаг байлаа.Хөөрхий залуу найз бүсгүйгээ баярлуулах бүртээ гэртээ харих унааны мөнгөгүй болдог ч үүнийгээ нуусаар л ...
Нэг удаа бүсгүй залууг гэртээ урьжээ. Бүсгүй маш тансаг орчинд амьдардаг, зассан ширээ нь залуугийн хувьд хэзээ ч харж байгаагүй гайхамшиг шиг санагдана. Бүсгүй хооллож дуусаад
-Хайрт минь би яг одоо гоё амттай зайрмаг идмээр байна. Надад зайрмаг аваад ирээч гэлээ. Залуу үгүй гэж чадсангүй. Халаасаа тэмтэртэл ердөө л гэртээ харих мөнгө байна гэнэ. Гэсэн ч залуу хайртай бүсгүйнхээ хүслийг биелүүлэхээр гэрээс гарлаа. Гэтэл ...
 
Нархан
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл