solongonews
Зуун яруу найрагч - Зуун эх орны яруу найргийн наадам
2016-09-07 15:52
Монгол улсын батлан хамгаалах яам, Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын гэрэл зурагчдын холбоо, Монголын залуу зохиолчдын холбооноос хамтран зохион байгуулсан “Зуун яруу найрагч зуун эх орны шүлэг” унших яруу найргийн наадам 9-дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотын үндэстний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

      Хоёр дахь удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү наадам нь үнэ төлбөргүй болж буйгаараа онцлогтой. Мөн ахмад, идэр залуу үеийн зохиолчдыг өргөнөөр оролцуулж, уншигчидтай уулзуулан санал бодлоо солилцов. Тус наадам анх 2013 онд зохион байгуулагдаж байсан түүхтэй.Энэ жил зөвхөн Монгол Улсын төдийгүй монгол туургатны яруу найрагчдын наадам болон өргөжиж, Өвөр Монголын Шилийнгол аймгийн солонго шагналт яруу найрагч П.Цогтнаран эх орны тухай сайхан шүлгээ уншиж, Монголын яруу найрагчид, уншигчидтай золгосон байна. Далан насны босго давсан Төрийн шагналтнаас эхлээд таван балчир хүүхдүүд хүртэл оролцлоо. Басхүү яруу найрагт хайртай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн хайр халамж хүртээх үүднээс хөгжлийн бэрхшээлтэй яруу найрагчдыг оролцуулснаараа улам өргөн хэмжээни, чин сэтгэлийн илчтэй сайхан наадам болсон байна. Мөн Ардын Уран Зохиолч, Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Д.Нацагдорж, Б.Ренчин, Ч.Лодойдамба, Мишигийн Цэдэндорж, Р.Чойномын нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагчид оролцож эх орны тухай шүлгээ хурсан олонд хүргэлээ.

      

           Монголын Зохиолчдын Эвлэлийн гүйцэтгэх захирал М.Саруулдалай:

Цаашид шүлгийн уралдаан тэмцээнийг аль болох чөлөөт уншлагын хэлбэрт оруулан агуулга чанарыг нь сайжруулж, ард түмэн уншигчтайгаа хамт эх нутаг, эх орнороо бахархах, хайрыг хүндлэх, оюуны хуримтлал хүртээл болгохыг хүсэж байна. Өмнө нь зохион байгуулсан Зуун яруу найрагч - Зуун хайрын шүлгээр хоёр боть ном гаргасан бол одоогийн Зуун яруу найрагч - Зуун эх орны шүлгээ ном болгон хэвлэхээр төлөвлөж байна гэж ярьлаа.

   

Зохиогч: Солонгоо
Найруулагч: Б.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл