solongonews
“Монголын нууц товчоо”-ны дурсгалын тэмдэг тархаагдлаа
2017-06-06 13:58
ӨМӨЗО-н байгуулагдсаны 70 жилийн ой болон “Монголын нууц товчоо” хэвлэгдсэн 777 жилийн ойг дурсган тэмдэглэж, “Монголын нууц товчоо”-ны сурвалж бичгийн хүрээлэнгээс 175 хуудастай, 7 см урт, 3 см өргөн одоогоор дэлхий дээр хамгийн жижиг болох олон улсын хэвлэлийн дугаартай бичил хэлбэрийн “Монголын нууц товчоо” болон “Монголын нууц товчоо”-гоор сэдэвлэсэн дурсгалын тэмдгийг түгээсэн байна.

        Бичил хэлбэрийн “Монголын нууц товчоо”-гоор сэдэвлэсэн тус тус 100 ширхэг дурсгалын тэмдэг хийж нийгэм нийтэд тархаасан боловч хураан хадгалагчийн хэрэгцээ шаардлагаас дахин 500 ширхгийг тус тус нэмж хийхээр төлөвлөж байна. Мөн 70 жилийн ойн баярт зориулан “Монголын нууц товчоо”-ны бар хэвлэлийн 30-аад номыг энэ жилийн 8-р сараас өмнө хэвлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

“Монголын нууц товчоо”-ны сурвалж бичгийн хүрээлэн 5 дугаар сарын 24-ний өдөр шинэ байрандаа нүүж, 32 улс оронд 29 хэлээр хэвлэгдсэн “Монголын нууц товчоо”-г монгол түмэндээ үнэ төлбөргүйгээр дэлгэн үзүүлж байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Талын дуу холой радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл