solongonews
Япон дахь Хятадын харьяат профессоруудын 2020 оны семинар
2020-10-26 10:40
Япон дахь Хятадын харьяат профессоруудын 2020 оны семинар болов.

    Япон дахь Хятадын харьяат профессоруудын чуулган энэ сарын 24-нд цахим хэлбэрээр 2020 оны олон улсын семинар зохион байгуулж, “Хүртээмжтэй даяаршил ба Хятад, Японы хамтын ажиллагааны шинэ хэмжүүр" сэдвийн хүрээнд Японд ажиллаж амьдарч буй Хятадын харьяат эрдэмтэд, Хятадын асуудал судалдаг нэрт судлаачид цар тахлын нөхцөл дэх интегралчлалын дэглэм болон нээлттэй маягийн инноваци зэрэг сэдвээр санал бодлоо солилцсон байна.

Хятадаас Японд суугаа элчин сайдын яамны хариуцлагатан Ян Юй:

- Олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд цар тахал асар том сорилт авчирсан бол улс орнууд өөр өөрсдийн гэсэн хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Зарим улс орон цар тахлын нөхцөлд даяарчлал гэдгийг хөөрөгдөж байгаа боловч олон улсын тогтолцооноос ухран, сөргөлдөөнийг “уриалж” байна. Харин Хятад улс хүн төрөлхтний нийтлэг сорилт, хүндрэл бэрхшээлийг зохицуулахын төлөө хичээн ажиллаж байна. Жишээ нь, НҮБ-ын хүмүүнлэгийн хямралыг зохицуулах төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлэх, Хятад-НҮБ-ын энх тайван, хөгжлийн сангийн үүрэгт ажил 2025 онд дуусах бол дахин 5 жилээр сунгасан зэргээр хариуцлагатай том гүрний байр сууриа харуулсаар байна. Хятад, Японы харилцааны хувьд сүүлийн үе тогтвортой урагшилсаар байна гэж хэллээ.

Японы Хөдөө аж ахуйн сайд асан, Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Сайто Такеру, Америкийн өнөөгийн засгийн газрын эдийн засаг, худалдааны салбарт Хятад улстай татварын дайн зарлаж, тасралтгүй асуудал шийдсээр байна. Энэ нь олон улсын нийтлэг урсгалыг сөрж байгаа болохоор улс орнууд сонор сэрэмжээ дээшлүүлэх ёстой гэсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл