solongonews
Монгол эм эмнэлгийн ид шид
2017-09-29 11:29
“Олон улсын Монгол анагаах ухааны хөгжил шинэчлэл” дээд хэмжээний чуулга уулзалт 9 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

“Олон улсын Монгол анагаах ухааны хөгжил шинэчлэл” дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож буй зочид төлөөлөгчид 26-ны өдрийн үдээс өмнө Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлэгтэй танилцсан байна. Зарим нь эмч нараас дахин дахин лавлаж асууна, зарим нь гар утсаараа зураг дарж үндэстний онцлог бүхий уламжлалт монгол эм эмнэлгийн ид шидийг гайхан биширнэ. Үүнээс гадна Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлэг уулзалтад оролцсон Монгол Улсын төлөөлөгчдөд үзлэг хийсэн байсан.

“Олон улсын Монгол анагаах ухааны хөгжил шинэчлэл” дээд хэмжээний чуулга уулзалтад Хятад, Монгол, ОХУ, Япон болон Хятадын 11 муж хот ӨЗО-ны 300 гаруй төлөөлөгчид оролцож, 54 шилдэг өгүүлэлд шагнал гардуулсан байна. Уулзалтаар 24 тусгай мэргэжилтэн эрдэм шинжилгээний солилцоо хийсэн байна. Үүнд, Монгол Улсын Уламжлалт анагаах ухааны шинжлэх ухааны хүрээлэнгийн эмийн үйлдвэрийн дарга Ш.Болдын Археологи судлалаар монгол анагаах болон бусад орны эртний монголчуудын анагаах ухааны талаар тэмдэглэсэн сурвалж бичигтэй уялдуулан, эдгээрт тэмдэглэгдсэн гол баримтуудыг танилцуулснаараа онцлог болж, “Анагаах ухааны Нобелийн шагнал”-ыг хүртсэн эрдэм шинжилгээний судалгааны үр дүнг монгол анагаах ухааны эрдэмтнүүд 1768 онд судлан гаргасан мөртөө эмчлэх аргыг нь сурвалж бичигт тэмдэглэсэн баримт зэргийг танилцуулсан байна. Үүнээс гадна Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн Монгол анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн дэд дарга Б.Хасан монгол анагаах ухааны мэдээ мэдээллийн эх сурвалжийг дижиталжуулах судалгааг 10 жилийн өмнөөс гардан хийж, уйгаржин монгол үсгээр монгол анагаах ухаанд зориулсан программ хангамжийг амжилттай судлан гаргасан юм. Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Монгол анагаах ухааны зүрхний тасгийн эрхлэгч Насандалай “Зүрхний тамиржил” хэмээх шинэ эмийг үйлдвэрлэж, судлын туулбараар зүрхний өвчнийг эмчлэх зэрэг шинэ санаанууд нь хүмүүсийн анхаарлыг татжээ. Шиньжяны Баянголын монгол үндэстний цөөнхийн өөртөө засах жөүгийн монгол эмнэлгийн дарга Бат эмнэлгийн газрынхаа уламжлалт монгол аргаар эмчилгээн хийж байгаа талаар танилцуулж, Хөхнуур, Бээжин, Шанхай зэрэг муж хотоос хүрэлцэн ирсэн тусгай мэргэжилтнүүдэд өөрсдийнхөө судалгааны үр дүнгийн тухай танилцуулжээ.

- Манай сургууль болон Монголын Эрүүл Мэнд Шинжлэх Ухаан Мэргэжлийн Их Сургууль хамтран ажиллаад хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Хамтран эрдэмтэн хүмүүжүүлэх, монгол эмнэлэг байгуулан гол гол монгол эмийн шинжилгээ судалгааны тасаг байгуулсан. Одоо монгол эмийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна. Монгол эмийн найрлага, монгол анагаах ухаан цаашид дэлхийн түвшинд хүрч чадна гэдэгт итгэж байна хэмээн Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн захирал Бүрэнбат ярив.

Монгол эм эмнэлэг бол монгол үндэстний урт удаан түүхтэй уламжлалт анагаах ухаан болно. Археологи судлалаар монгол анагаах ухаан бий болоод 5000 гаруй жил болж, үсэг бичгээр тэмдэглэгдээд 2000 гаруй жил болж байна гэж гэрчилсэн байна. Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны монгол анагаах ухааны хамтын ажиллагаа солилцоо олширч, монгол анагаах ухаан нь хоёр улсын хамтын ажиллагаа солилцооны гялс цэг болсон байна.

“Хятад, Монголын анхдугаар экспо"-оор монгол эм эмнэлэг, анагаах ухааны тухай дэлхий нийтэд танилцуулах тавцанг хангаж чадсан бол энэ удаагийн уулзалтад оролцсон төлөөлөгч их, өндөр түвшний, агуулга баялаг болсон. Монгол анагаах ухааны эрдэм шинжилгээний солилцоог гүнзгийрүүлж, амжилт дүүрэн болсон бөгөөд нийгмийн бүх салбарынханд хүрч чадсан гэж Өвөр Монголын Монгол хятад эм эмнэлгийн хамааралтын товчооны дарга Улаан уулзалт өндөрлөхөд дүгнэн ярьсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл