Тегеран, Токио, Сөүлд тусламж үзүүлнэ
2020-03-13 13:02
Тегеран, Токио, Сөүлд тусламж үзүүлнэ
Бээжин хотын захиргааны гадаад хэргийн албаны дэд дарга энэ сарын 12-нд Ли-И хэвлэлийн бага хуралд:
- Бээжин хот өөрийн эрэлт хэрэгцээг хангахын зэрэгцээ Тегеран, Токио, Сөүл, Ёкохама гэсэн дөрвөн хотод халдвараас сэргийлэх эд материал хандивлаж, тусламж үзүүлнэ гэж хэллээ.
Хандивын эд бараанд: 200 мянган ширхэг тусгаарлах хувцас, 200 мянган ширхэг гутлын тор, 200 мянган ширхэг эмчийн хамгаалалтын малгай, 6800 гар ариутгагч, 5000 ширхэг оношлуур, 25 ширхэг биеийн халууны хэмжилтийн төхөөрөмж, амьсгалын 2 аппарат, 2000 хайрцаг уламжлалт хятад эм бэлдмэл багтаж байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх
