Энэ сарын 16-ны өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И ОХУ -ын Гадаад хэргийн сайд Лавровтой утсаар ярьсан байна.
Ван И:
- Өчигдөр буюу "08 дугаар сарын 15" бол Япон ялагдаж, болзолгүй бууж өгсөн гэдгээ зарласан өдөр юм. Хүн төрөлхтний дэвшилтэт хүчнүүд 76 жилийн өмнө Японы милитаризм болон фашизмыг ялсан түүхэн мөчийг үүрд дурсах нь зүйтэй. Энэ өдөр бол Японы хувьд түрэмгийллийн түүхийг гүнзгий эргэцүүлэн бодох өдөр байх ёстой. Гэвч Японы зарим нэр хүнд бүхий хүмүүс түүхийн чиг хандлагын эсрэг байж, Дэлхийн 2-р дайны А зэрэглэлийн дайны гэмт хэрэгтнүүдэд зориулсан Ясукуни сүмд нээлттэй хүндэтгэл үзүүлсэн. Энэ нь хүн төрөлхтний ухамсрын өдөөн хатгалга, олон улсын шударга ёсны өдөөн хатгалга юм. Энх тайвныг эрхэмлэгч бүх улс орон, ард түмэн үүнийг тэвчиж чаддаггүй бөгөөд үүнийг хатуу зэмлэх ёстой гэж илэрхийлэв.
Мөн тэрээр:
- Дэлхийн 2-р дайн бол хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө үзэгдээгүй том гамшиг байв. Хятад, Орос орон Ази, Европын тулааны гол талбаруудын хувьд үндэсний асар их золиос гаргаж, фашизмын эсрэг мөр зэрэгцэн тулалдаж, хүн төрөлхтний хувь заяаг аврах, дэлхийн энх тайвныг сахин хамгаалахад балрашгүй гавьяа байгуулсан билээ гэж ярьлаа.
Дэлхийн 2-р дайны гол ялагчдын хувьд Хятад, Орос хоёр түүхийн үнэнийг хамгаалахын тулд гар нийлж, милитаризмыг цайруулахыг эсэргүүцэн, түүхийг өөрчлөн хөндөх оролдлогыг зогсоож, түрэмгийллийн түүхийг эргүүлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Бид хүн төрөлхтний нэр хүндийг хамгаалан, түрэмгийлэгчдийн муу үйлийг буруушааж, түүхэн эмгэнэлт явдал дахин давтагдахаас урьдчилан сэргийлж, түүхэн хариуцлагыг үгүйсгэх, үл тоомсорлох аливаа үг, үйлдлийг бид хэзээ ч зөвшөөрөхгүй. Дэлхийн 2-р дайны үр дүнг хамтдаа хамгаалан, олон улсын шударга ёсыг сахиж, дайны үр дүн, олон улсын дэг журмыг хэн ч эсэргүүцэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж хэллээ.
Лавров:
- Дэлхийн 2-р дайн дууссаны ой болж буйд Орос, Хятад хоёр түүхэн үнэнийг хамгаалж, дэлхийн 2-р дайны үр дүнг өөрчлөн хөндөхийг эсэргүүцэх талаар чухал хамтын ажиллагаа өрнүүллээ. Дэлхийн 2-р дайны үед фашизм ба милитаризмын эсрэг тулалдааны гол талбар болсон Орос, Хятад орон нь түрэмгийлэгчдийг ялахад чухал хувь нэмэр оруулсан юм. Хоёр тал уялдаа холбоогоо бэхжүүлэн, дурсгалын арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулж, аливаа хүчний түүхийн хар барааныг эсэргүүцэх ёстой гэж хэлэв.
