solongonews
Бээжингийн олон улсын номын үзэсгэлэн боллоо
2024-06-24 11:10
Бээжингийн олон улсын номын үзэсгэлэн боллоо

 

Бээжингийн олон улсын номын үзэсгэлэн 6 дугаар сарын 19-өөс 23-ны өдрүүдэд Бээжингийн хурал үзэсгэлэнгийн үндэсний төвд зохиогдож, Хятадын дотоодын 550 номын хэвлэлийн аж ахуйн нэгж болон гадаадын 1050 байгууллага нэгж оролцжээ.

1986 онд үүсгэн байгуулсан энэхүү үзэсгэлэн нь одоо нэгэнт дэлхийн ном хэвлэлийн хоёр дахь том үзэсгэлэн болсон аж. энэ удаад гэхэд 71 улс орон, бүс нутгийн 1600 гаруй хэвлэлийн газар 220 мянган ширхэг ном хэвлэлээ авч үзэсгэлэнд оролцжээ. Мөн 1000 гаруй соёлын үйл ажиллагаа зохион байгуулж, 2100 гаруй гадаад дотоодын зохиогчийн эрхийн худалдааны гэрээ хийж, 300 мянга орчим хүн үзэсгэлэнд зочилжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл