solongonews
Артерийн даралтыг бууруулах
2019-05-10 15:49
Артерийн даралт ихсэх бол цус харвалтын хамгийн том эрсдэлт хүчин зүйл, хэрвээ та цусны даралтаа хянаж чадахгүй бол цус харвалт үүсэх эрсдэл 2-4 дахин ихсэнэ.

Артерийн даралт ихсэх бол цус харвалтын хамгийн том эрсдэлт хүчин зүйл, хэрвээ та цусны даралтаа хянаж чадахгүй бол цус харвалт үүсэх эрсдэл 2-4 дахин ихсэнэ. Доктор Н.Рост тархинд цус харвах эмгэгийн хамгийн том эрсдэлт хүчин зүйл бол артерийн даралт ихсэх эмгэг хэмээн зөвлөжээ. Иймд, артерийн даралтыг тогтвортой хянах, ихэсвэл эмчлэх нь маш чухал.

Артерийн даралтын үр дүнтэй хяналт бол даралтыг 135/85 мм.муб доош түвшинд барих юм. Артерийн даралтыг 140/90 мм.муб бага түвшинд хянахын тулд дараах зүйлийг мөрдөх хэрэгтэй.

Хоолны давсыг өдөрт 1.5г-аас бага хэрэглэх
Холестрин ихтэй хоол болох бургер, бяслаг, мөхөөлдөс зэргээс татгалзах
Өдөр бүр үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх
Өдөр бүр хамгийн багадаа 30 минутаас дээш дасгал хөдөлгөөн хийх
Хэрвээ тамхи татдаг бол тамхинаас гарах
Хэрвээ шаардлагатай бол артерийн даралт ихсэх эмгэгийг үед эм ууж хянах хэрэгтэй.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл