Гуравдугаар сарын 30-ны өдрөөс Үхань хотын бизнесийн салбарууд алхам дараатай ажлаа сэргээсэн юм. Өдгөө тус хотын хамгийн алдартай явган хүний гудамжны дэлгүүрүүдийн 80 хувь нь ажлаа эхлүүлсэн байна. Үүний зэрэгцээ тухайн нутаг татвар хураамжийг хөнгөлөх, банк санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр хүчний дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ авч халдварын байдал дахь эдийн засгийн хөгжлийг дэмжиж байна.
Халдварын шалгалтыг туулсан Үхань хот хэвийн байдлаа сэргээж, Хятадын эдийн засгийн том урсгалд нэгдэн орж, дэлхий дахинд хувь заяаны хамтын цогцын үүрэг хариуцлагаа харууллаа. Эв нэгдэлтэй хямралыг даван туулах чадвартай Хятад улс нь энэ оны эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилтоо биелүүлэх итгэл хүч байгаа бөгөөд дэлхийн эдийн засагт ч итгэл, хөдөлгөх хүч сэлбэх болно.
