БНХАУ-аас импортлох 34 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнээс АНУ гаалийн 25 хувийн татвар 07-р сарын 06-наас эхлэн нэмж авна. Үүнтэй холбогдуулж тавьсан сэтгүүлчийн асуултад Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч: “Америк ДХБ-ын дүрмийг зөрчин, дэлхийн эдийн засгийн түүхэнд хамгийн том хэмжээтэй худалдааны дайн зарлаж байна. Тус улс гаалийн татвар нэмэх нь худалдааны дээрэнгүй үзэл, олон улсын үйлдвэрлэлийн гинжин болон өртгийн хэлхээний аюулгүй байдлыг ноцтой хохироон, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд саад хийсэн үйлдэл учраас зах зээлийн донсолгоо үүсгэх төдийгүй, үндэстэн дамнасан олон компани, жирийн аж ахуйн нэгж, хэрэглэгчдийг хохирооно. Америкийн аж ахуйн нэгж, ард түмний ашиг сонирхол ч үүнд багтаж байна гэжээ.
Тэрээр БНХАУ хэрхэвч худалдааны дайны “анхны сум”-ыг тавихгүй гэсэн амлалтдаа хүрэх боловч улс орон, ард иргэдийнхээ үндсэн эрх ашгийг эрс хамгаалж, дайралт ирсэн тохиолдолд хатуу чанга хариу арга хэмжээ авна. БНХАУ холбогдох байдлыг цаг алдалгүй ДХБ-д мэдээлж, дэлхийн улс орнуудтай хамтран чөлөөт худалдаа, олон талт тогтолцоог хамгаална. Мөн БНХАУ өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, нээлттэй байдлаа өргөтгөж, аж ахуйн эздийн үзэл санаа, өмчийн эрхийг хамгаалж, Хятад улс дахь гадаадын аж ахуйн нэгжийн бизнес эрхлэхэд улам таатай орчин бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллахаа дахин нотолж байна” гэжээ.
