Өөртөө Засах Орны УТЗЗ-ийн тэргүүлэгч, Намын нарийн бичгийн дарга Рэнь Япин “Хятад улсын ардын УТЗЗ-ийн ӨМӨЗО-ны УТЗЗ-ийн XI удаагийн IV чуулганы ажлын тайлан” хийсэн байна (доор хялбарчлаад“тайлан” гэнэ).
УТЗЗ-ийн Өвөр Монголын арваннэгдүгээр удаагийн Байнгын хороо 2015 онд гол төлөв Өвөр Мопнголын гол ажил болон үүргийн эргэн тойронд ажлаа өрнүүлсэн байна. “13 дугаар 5 жил”-ийн төслийн агуулгыг тогтооход Байнгын хороо санал бодол дэвшүүлж, тогтвортой хөгжлийн бодлоготой холбогдсон агуулгаар гол ажлаа болгож, хэрэгжүүлэх боломжтой бодлогыг санал болгож дэвшүүлсэн байна гэж “тайлан”-д онцлон тэмдэглэсэн байна. Бүтэн жилийн хугацаанд удирдагчдийн хурлын гишүүд болон тусгай комиссын удирдлагаар 20 гаруй удаа шалган шинжилж, Өөртөө Засах Орны чухал ажил болон чухал төслийн ахиц, ардчилсан хэлэлцээрийн дүрэм, төвийн болон ӨЗО-ны үндэстний ажлын хурлын үзэл санааны хэрэгжилтийг хянан шалгаж, гүн гүнзгий ойлголт болон сайн нөлөө үзүүлсэн байна. 2015 онд Байнгын хороо нийт 2000 гаруй ард түмний санал зөвлөмжийг хүлээн авч, өөрчлөлтийн чухал тал, хөгжлийн бэрхшээл, нийгмийн анхааралд холбогдсон 300 гаруй удаагийн мэдээлэл, жилд бүх салбаруудын багийн гишүүдийн хурлыг 59 удаа хуралдуулж, 48 санал зөвлөмж үр дүнд хүрсэн байна.
Хагас хэсгээс дээших гишүүдийн дэвшүүлсэн санал, бүх намууд болон үйлдвэр худалдааны холбоо, УТЗЗ-ийн тусгай комиссын дэвшүүлсэн санал 20 хувьд хүрсэн юм. Байнгын хорооны хот хөдөөгийн олон нийтийн үйлчилгээний дэд бүтцийн бүтээн байгуулалтын тэнцвэрийн баталгаа, хөдөө тосгоны эм эмнэлгийн багийг идэвхтэй бүтээн байгуулан, хуулийн хэрэгжилтийн хүчийг дээшлүүлж, эрчим хүчийг арвилан хэмнэж, байгаль орчныг хамгаалах аж үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг чухал санал нь Өөртөө Засах Орны “13 дугаар 5 жил”-ийн төслийн хэрэгжилтийн дүнд биелэх болно.
