Шямэнь Их Сургуулийн профессор Пань Вэйжяньтай Ши Жиньпиний талаар ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
-Ши Жиньпин өөрийгөө Фүжянь мужтай хувьтай хэмээн хэлж байсан, Би ч Фүжянь мужтай их хувьтай гэж бодож байна гэж Пань Вэйжянь хэллээ.
Ши Жиньпингийн бидэнд хэлсэн Хятадын үлгэрийг илүү сайн ярих хэрэгтэй хэмээх үгийг Пань Вэйжянь ярилцлагын эхэнд ярьж байлаа.
-Тэр бол хүн бүхний найз, өөрөөр хэлбэл тэр хүмүүст санаа тавьдаг. Би түүний тухай Шямэньд сонссон гэж Пань Вэйжянь анх Ши Жиньпинтай танилцаж байсан үеэ дурслаа.
Пань Вэйжянь 1988 оны 09-р сард Шямэньд ирсэн юм. Пань Вэйжяньгийн санаж байгаагаар Ши Жиньпин тухайн жилийн 07-р сард Шямэнээс Ниндэ рүү явсан гэж байлаа. Тухай үед Ниндэ нь Хятад улсын хамгийн ядуу нутгийн нэг бөгөөд Хамгийн ядуу арван найман бүсийн нэг байв.
- Ши Жиньпин Шямэнд маш сайн ажиллаж байсан бөгөөд тэр Ниндэд туслахыг их хүсэж байсан гэж Пань Вэйжянь тухайн үеэ эргэцүүллээ.
Арван таван жилийн өмнө Пань Вэйжянь Ниндэ хотод арав гаруй гадаадын иргэнийг авчран, машинаар найман цаг аялаад дараа нь долоо, найман цаг ууланд авирсан байсан юм.
- Тухайн үед Ши Жиньпин тэнд ажиллаж байсан бөгөөд маш сайн ажилладаг. Тухайн үед амьдралын нөхцөл тааруу байсан, Гэхдээ байгаль орчин нь сайхан гэж тэр хэлж байсан гэж Пань Вэйжянь ярилаа.
Ниндэ хотод Ши Жиньпин дөнгөж ирээд жижиг газар болгоноор явж нөхцөл байдалтай нь танилцаж байсан юм.
- Ниндэд байхдаа Ши Жиньпин нэг нийтлэл бичсэн, тэр маш ухаалаг, маш зоригтой. Тэр үед түүний ямар арга барилаар ажил хийдэг байсан ба дараа нь улсын хэмжээнд ажил хийнэ гэж санаандгүй. 20 жилийн өмнө тэрээр "ядуурлыг бууруулах" гэсэн санаануудыг бодож байсан. Түүний оюун санаанд аль хэдийн байсан гэж Пань Вэйжянээс Ши Жиньпингийн талаар бидэнд танилцууллаа.
Ши Жиньпин Пань Вэйжянийг ном бичихийг урамшуулсан нь 2001 оны 11-р сар юм. 2001 оны 11-р сард Ши Жиньпин Пань Вэйжяньд "Фүжяний хүндэт иргэн" хэмээх шагнал гардуулсан байна. Шагнал гардуулах тэр үдэш Ши Жиньпин хэлэхдээ, Хятадууд дэлхийг ойлгодог, гэтэл дэлхий нийт Хятадыг ойлгохгүй байна гэсэн. Пань Вэйжяниас энэ талаар ярихдаа:
- Тэр намайг хоёр дахь төрөлх нутаг - "Сэтгэл татам Шямэнь"-ийг та нэгэнт бичсэн. Та гурав дахь төрөлх нутаг -"Сэтгэл татам Чюаньжөү" гэж бичих хэрэгтэй гэсэн юм гэлээ.
Дараа нь Пань Вэйжянь Чюаньжөүгийн түүхийг судалж эхэлсэн юм.
-Ши Жиньпин Чюаньжөүг үнэлэх дуртай. Учир нь Чюаньжөү бол "Далайн торгоны зам"-ын эхлэлийн цэг юм. Тэгэхээр магадгүй 20 жилийн өмнө түүнд аль хэдийн "Бүс ба зам" санаа бий болсон гэж Пань Вэйжянь ярина.
Пань Вэйжянь олон жилийн турш олон ном, нийтлэл бичсэн юм. Хэдэн жилийн өмнө Ши Жиньпинд “Би гадуурхаж чадахгүй” номыг илгээсэн байна.
- Гэхдээ би түүнийг хүлээж авна гэж бодоогүй, хариу өгнө гэж ч бодоогүй бөгөөд мөн надад түүний хоёр номоо явуулсан гэж Пань Вэйжянь маш баяртай ярина.
Пань Вэйжяньгийн бас нэг санаандгүй явдал гэвэл,
Ши Жиньпин 2013 онд Хунань мужийн Шибадүн тосгонд 2020 он гэхэд бүх улсын хэмжээнд бүхнээрээ ядуурлаас гарах гэж хэлсэн явдал болно.
-Энэ зорилгыг сонсоод би маш их баярласан, бас бага зэрэг санаа зовсон. Би Ши Жиньпинд итгэлтэй байдаг. Түүний Фүжианд яаж ажиллаж байсныг харсан, гэхдээ ийм том улс ийм олон хүн байна. Энэ яаж байж болох юм хэмээн санаа зовж байсан гэлээ.
2019 онд Пань Вэйжянь Хятадад хоёр дахь аяллаа хийсэн юм. Тэр Машинаар 20 мянган километр аялаад Хятадын олон газраар хүрсэн.
- Би ийм олон газраар явсан учраас өөрийгөө мундаг гэж бодсон. Гэхдээ хүрсэн газар болгонд Ши Жиньпингийн зураг байсан нь их гайхалтай. Энэ нь Ши Жиньпин аль хэдийн энд ирээд ажиллаж танилцсан гэсэн үг юм. Би Ниншягийн нэгэн тариачинг санаж байна. Тэр миний Wechat-ыг нэмж авах гэсэн. Тэгээд "Чамд WeChat байгаа юм уу гэхэд тэр мэдээж WeChat байгаа. Бид өдөр бүр онлайнаар юм худалдаж авдаг бас зардаг гэж хэлсэн юм. Пань Вэйжянь Хятадад аялж байсан үеэ дурслаа.
Пан Вэйжянь Хятадад хоёр удаа аялж, Хятадын 30 гаруй жилийн өөрчлөлт хувиралтын гэрч болжээ. Пань Вэйжян:
- Тэр үед би Төвдөд ч мөн адил зүйлүүдийг олж мэдсэн юм. Ийм улс өөр хаана байна? Үнэхээр гайхалтай гэлээ.
1998 онд Пань Вэйжяний бие эхлээд маш ядарч дахиад нэг жил болоод л муудаад Хонконг руу очиж шинжилгээнд орсон чинь эмчээс хорт хавдар гэж оношилсон юм.
- Гадаад найзууд маань тэнд очоод намайг эмнэлгээс гаргавал гэртээ харимаар байна уу? Гэж асууж байсан. Тэр нь Америк руу буцах уу гэсэн үг юм. Би Америк руу буцахгүй. Би Шямэнь рүү буцахыг хүсэж байна гэж хэлснээ санаж байна. Гэхдээ ямар ч найдвар байхгүй байх гэж бодож байсан юм гэж Пань Вэйжянь хорт хавдар олоод эмнэлэгт хэвтэж байсан тухайгаа ярилаа.
Тэр үед Ши Жиньпин түүний Хонконгийн эмнэлэгт хэвтсэн гэдгийг яаж мэдсэнийг мэдэхгүй, хоёр хүн явуулж эргэн үзсэн ба бас цэцэг хүргэсэн байлаа.
- Би уйлсан. Би АНУ-д биш Фүжянь, Шямэнь руу буцахыг үнэхээр хүсч байгаа болохоор уйлсан. Би эгэл жирийн багш, би баян биш, хөрөнгө оруулалт хийдэггүй, хийж байгаа зүйл маань маш энгийн,зөвхөн эгэл жирийн багш. Ши Жиньпинтэй дахин уулзвал түүнд баярлалаа гэж хэлмээр байна гэж Пань Вэйжянь ярилаа. Мөн тэрээр:
- Түүний урам зориг байгаагүй бол би эмнэлгээс гарахгүй байсан ч магадгүй. Үнэхээр цөхөрсөн байсан.Тийм болохоор тэр надад санаа тавьдаг. Би жирийн л хүн, тэр надад санаа тавьдаг. Би түүнийг агуу удирдагч, жинхэнэ удирдагч гэж боддог гэж тэр сэтгэлийн үгээ бидэнд ярина.
Пань Вэйжянь Ниншя, Юньнань, Гүйжөүд амьдардаг 3 тариачин:
- Таны амьдрал яагаад ийм хурдан сайжирч байна вэ? Гэж асуусанд 3 тариачин “Учир нь төр биднийг мэддэг, бидэнд санаа тавьдаг” гэж бараг адилхан хариулсан гээд Пань Вэйжянь инээлээ.
