solongonews
Хүүхдийн дээлний үнийг хоёр дахин хямдруулжээ
2015-12-28 18:21
Хүүхдийн дээлийг 40000 төгрөгөөр Улаанбаатарынханд худалдъя гэж зорьж байна

Өчигдөр хоёр охиндоо  дээл хайж хорооллын дэлгүүрүүдээр баахан хэсэв.  Сарын дараа болох үндэсний хувцасны өдрөөр гэр бүлээрээ дээлээр гангаръя гэж санасан юм л даа. Гэтэл чангахан хүрвэл л сэмэрчихмээр муу материалтай дээлнүүд  80000 төгрөг гэж байх юм. Ингээд "Үнийн өсөлт арай л дэндэж байна" гэж амандаа үглэсээр гэртээ харив.

Тиймээс хүүхдийн дээлийг 40000 төгрөгөөр Улаанбаатарынханд худалдъя гэж зорьж байна

Сүүлд нь интернэт ухаж суутал нэгэн таатай мэдээ олж уншсанаа уншигч ээжүүдтэйгээ хуваалцахгүй өнгөрч чадахгүй нь.  Дарханд хүүхдийн дээлний үнэ хотынхоос 2 дахин хямд байдаг юм байна. Тэндэхийн оёдолчин Даваа хэмээх бүсгүй олон жил дээл урлаж байгаа бөгөөд тэндхийн үнээр, наймаачдын гар дамжуулалгүйгээр хямд, бас загвар, чанар сайтай хүүхдийн дээлийг хотын бидэнд нийлүүлэхийг хүсч буйгаа бичсэн байлаа. Дээлнийх нь зургийг ч би авчихсан.

"Би 1994 оноос хойш дээл хийж байна. Чанартай торгоор загварлаг сайхан дээл хийхийг зорьдог. Тэгсэн ч гэсэн торго маань үнэтэй байлаа гээд торгоноосоо ашиг гаргахыг хүсдэггүй. Гол нь миний оёсон дээл чанартай, хүмүүст хүртээмжтэй, бас эргэлт хурдантай байх нь л чухал шүү дээ. Тиймээс хүүхдийн дээлийг 40000 төгрөгөөр Улаанбаатарынханд худалдъя гэж зорьж байна" хэмээн Facebook-тээ бичсэн байлаа.

Өнгө, загвар сайтай дээлээ нээрээ л хямд үнээр авах боломж энэ байна  ээжүүд ээ.
Улаанбаатар хотын хаана ч байсан үнэгүй хүргээд өгнө.
 

Та зөвхөн өнгө, размераа сонгоод 9968-4481,99501024, 7711-1085 дугааруудын утсаар захиалаад гэртээ үнэгүй хүргүүлээрэй.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл