Тайландын засгийн газар Хятад улсаас 2 сая тун “КОВИД-19”-ийн вакцин захиалан авах 1.3 тэрбум тайланд бат бүхий санхүүгийн төсөв баталжээ. Хятад улсаас захиалсан эдгээр вакциныг тус улсын өмнө фронтын эмчилгээний ажилтан, архаг өвчинтэй ахмад хүмүүсийг түрүүлэн вакцинжуулахад ашиглах юм байна.
Энэ тухай Тайландын ерөнхий сайдын ордны хэвлэлийн төлөөлөгч Ратчада хэвлэлийнхэнд дуулгажээ.
Тайланд улс вакцинжуулалтын ажлаа гурван үе шаттай явуулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал эхний шатанд 02-р сараас 04-р сарыг дуустал халдварлах эрсдэл ихтэй бүлэг болон эмчилгээний ажилтныг вакцинжуулах юм байна. Хоёр дахь шат буюу 5, 6-р сард эмзэг бүлэг, цар тахлын халдварын ноцтой бүсэд 26 сая тун вакцин нийлүүлнэ. Гуравдугаар шат буюу энэ оны сүүл хагас жилээс ирэх оны эхэн хүртэл Тайландын энгийн иргэдэд вакцинжуулалт хийх юм байна.
