7 дугаар сарын 2-ны өдрийн үдээс хойш ӨМӨЗО-ны байгаль орчны бүтээн байгуулалтыг сурталчлах долоо хоногийн үйл ажиллагааны нээлтийн ёслол Хөххотын Чы Лэчуань цэцэрлэгт болж, Олон нийт ногоон, нүүрстөрөгч, дахин боловсруулах зэрэг ногоон амьдралын үзэл баримтлал болон хэрэглээний хэв маягийг баримтлахыг сурталчиллаа.
Нээлтийн ёслолд ӨМӨЗО-ны Намын хороо, АТИХ, Засгийн газар, УТЗЗ, Байгаль орчны бүтээн байгуулах ажлын зөвлөлийн гишүүн нэгж болон Хөххотын Засгийн газар, бизнес, оюутан залуус зэрэг төлөөлөгчдийн 800 гаруй хүн оролцсон байна.
Ёслолоор ӨМӨЗО-ны байгаль орчныг хамгаалах, ногоон, органик, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн болон технологийн үр бүтээлийг дэлгэн үзүүлж, байгаль орчныг хамгаалах талаарх олсон амжилт, хөгжлийн төлөвлөгөө, бодлого, хууль дүрэм зэргийг танилцуулсан байна.
ӨМӨЗО-ны бүх байгууллага нэгжүүд 7 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд байгаль орчны бүтээн байгуулалтыг сурталчлах долоо хоногийн үйл ажиллагааны эргэн тойронд цуврал сарталчилгааны үйл ажиллагаа өрнүүлнэ.
