Жянши мужийн Жюжян хотын анхны Хятад-Европын галт тэрэг албан ёсоор зорчив
2021-08-29 20:38
Жянши мужийн Жюжян хотын анхны Хятад-Европын галт тэрэг албан ёсоор зорчив.
2021 оны 08-р сарын 28-ны өдөр Хятад улсын Жянши мужийн Жюжян хотоос хөдөлсөн нэхмэл эдлэл, даавуу, хувцас, тавилга гэх мэт өдөр тутмын хэрэгцээт зүйлс ачсан галт тэрэг Хоргос боомтоор хил гарч, Казахстан руу чиглэв. Уг галт тэрэг нь ачаа бараагаа Атенкори өртөөгөөр дамжуулан Төв Азийн өнцөг буланд хүргэх болно. Энэ бол Жянши мужийн хойд хэсгээс зорчуулсан анхны Хятад-Европын галт тэрэг юм.
Энэ удаагийн галт тэргэнд 50 контейнер тээвэрлэсэн нийтдээ 1200 тонн жинтэй,15 сая орчим ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүн ачжээ. Энэ аялалд бүхэлд нь 4500 гаруй км замыг туулах бөгөөд 7 хоног орчим үргэлжилнэ.
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
