Ангараг гарагаас илгээсэн зураг
2021-05-20 11:23
Ангараг гарагаас илгээсэн зураг.
Хятадын Үндэсний сансар судлалын газраас Ангараг гарагт анхны тандагч аппарат болох “Тяньвен-1”-ийн Ангараг гарагт газардсаны дараах түүний ачсан "Жүрүн" аяллын тэрэгний авсан зургуудыг 19-ний өдөр нийтэлсэн байжээ.

05-р сарын 15-ны өдөр Хятад улсын Ангараг гарагийг судлах анхны тандагч аппарат "Тяньвень-1" урьдчилж сонгосон буух хэсэгт газардсан бөгөөд Ангараг дээр анх удаа Хятадын ул мөр үлдээсэн нь Хятад улсын оддыг тандах хайгуулын аяллын чухал алхам болсон билээ.

Одоогийн байдлаар "Жүрүн" аяллын тэрэг Ангараг гараг дээрх хайгуулын ажлаа эхлүүлэхээр бэлдэж байгаа аж.
Зохиогч: ХҮ ЖЕ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
