
Тэрээр:
- "16+1 хамтын ажиллагаа” нь Хятад, Төв, Зүүн Европын 16 орны байгуулсан хамтын ажиллагааны индэр, Хятад, Европын найрсаг хамтын ажиллагааны шинэ загвар бөгөөд хөгжлийн саруул ирээдүйтэй юм. “16+1 хамтын ажиллагаа” аж ахуйн нэгжээр гол болгож, Засгийн газраас дэмжин, зах зээлийн жам ёсоор ажиллуулж, олон улсын ерөнхий дүрмийг хэрэгжүүлэн харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэхийг биелүүлнэ. “16+1 хамтын ажиллагаа” нь Хятад, Европын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Хятад, Европын харилцааны хөгжлийг ахиулж байна гэсэн байна.

Ли Кэчян Ерөнхий сайд:
- "Нэг бүс нэг зам" санаачилгыг Төв, Зүүн Европын орнуудын хөгжлийн стратегитай холбож, хамтдаа зөвшилцөж хамт байгуулан, хамт хуваалцах зарчмын дагуу "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтын үр дүнг Төв, Зүүн Европт хэрэгжүүлэхийг дэмжинэ. Унгар-Сербийн төмөр зам зэрэг дэд бүтцээр холбох төслүүдийг түргэтгэж, Хятад, Европ чиглэлийн галт тэргийг тогтвортой хөгжүүлнэ. Эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүс байгуулж, гүнзгий уялдаатай, хөдөлгөх хүч бүхий үйлдвэрлэл, бараа гүйлгээний гинжин хэлхээ бий болгоно гэж онцлов.
Унгарын Ерөнхий сайд Урбан:
- Төв, Зүүн Европын орнууд нээлттэй байр сууриар хамтран ажиллахад бэлэн байна. Хятад улс Төв, Зүүн Европын орнуудын хамгийн чухал түнш юм. Төв, Зүүн Европын 16 оронд адил тэгш хандах, харилцан хүндэтгэх үзэл баримтлалын дагуу Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, "Нэг бүс нэг зам"-д идэвхтэй нэгдэн орж, Хятадын аж ахуйн нэгжид хөрөнгө оруулах таатай орчныг бүрдүүлэн Төв, Зүүн Европын орнууд болон Хятадын солилцоо хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна гэж хэллээ.

