Одоо талын замын түүхэн бодит утгыг харуулсан Хятад-Монголын ЭКСПО нь улс төр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёлын салбаруудаар хоёр улсын харилцааг улам нягтруулжээ.
Хятад-Монголын хоёр дахь удаагийн экспоны нээлтээс хойш Хятад, Монгол, Орос, Солонгос зэрэг улсын 2000 гаруй аж ахуйн нэгж оролцож, Орос улс зэрэг 40 гаруй улс орны төлөөлөгч, Хятадад суугаа элч нар, томоохон аж ахуйн нэгж, нийгэмлэгийн төлөөлөгч, хөрөнгө оруулалтын байгууллага зэргүүд оролцжээ. Энэ удаагийн экспо нь Хятад улс болон “Нэг бүс нэг зам” дагуух улс орны хөгжилд чухал ач тусыг олгосон төдийгүй Оросоор төлөөлүүлсэн улс орнууд оролцож, Монгол Улсаас ирсэн 400 гаруй аж ахуйн нэгж зэрэг нь илүү сайн хамтын ажиллагааны нөхцөлийг бүрдүүлжээ.
Экспоны үзэсгэлэнгийн гол ордон Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвд байрлаж, нийт A, B, C, D, E гэсэн 5 хэсэгтэй. A хэсэгт нь муж хотын бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж, B хэсэгт нь Орос зэрэг 30 гаруй улсын бараа бүтээгдэхүүн, олон улсын монгол эм эмнэлгийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж байна. C хэсэгт нь Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүн, Олон улсын морин аж ахуй, Олон улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж, D хэсэгт нь Монгол Улсын бараа бүтээгдэхүүн, E хэсэгт нь Олон улсын бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж байна. Хотын иргэд гэр бүлээрээ үзэсгэлэн сонирхож, бусад улсын соёлтой танилцана.
