Олон улсын соёлын салбарын 15-р үзэсгэлэнг 05-р сарын 16-наас 20-ны өдрүүдэд Хятадын Шэньжэнь хотод зохион байгуулна. Ойролцоогоор Хятадын 2312 аж ахуйн нэгж, 31 муж, ӨЗО, шууд харьяа хот, Гонконг, Макао, Тайвань болон 50 гаруй орны 132 соёлын аж ахуйн нэгж уг үзэсгэлэнд оролцох болно.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн гол талбай нь Шэньжэнь хотын үзэсгэлэнгийн төвд байрлах бол нийт 105,000 кв метр талбайд дэлгэн үзүүлэх бөгөөд 9 салбар талбайг гаргасан байна. Хятадын Засгийн газраас дэмжин хөгжүүлж буй Хятадын хэмжээний олон улсад зориулсан соёлын салбарын томоохон үзэсгэлэнгийн хувьд 14 удаа амжилттай зохион байгуулагдаж, худалдааны өртөг нь 1.7 их наяд юаньд хүрсэн байна.
