
Лаосын цар тахлын эсрэг тэмцэлд туслах 25 хүний бүрэлдэхүүнтэй Хятадын эмчилгээний баг 05-р сарын 04-нд Лаосын нийслэл Вьентьян хотод хүрсэн байна. БНХАУ-аас Лаост суугаа элчин сайд Жан Зайдүн болон Лаосын ерөнхий сайдын орлогч Кикео нар нисэх онгоцны буудалд эмчилгээний багийг угтан авчээ.

Сүүлийн үед Лаост халдварын байдал даамжирч Засгийн газар нь цар тахлаас сэргийлэх ажлыг стратегийн чухал үүрэг болгож, цар тахлын эсрэг дайны бэлэн байдалд орох тушаал гаргаж, нийт 18 муж хотод хатуу хөл хорио тогтоожээ.

Кикео хэлэхдээ "Хятадын Засгийн газар эмчилгээний баг яаралтай томилон ирүүлсэнд баярлаж байна. Хятад улс үйл ажиллагаагаараа хоёр орны гүн зузаан найрамдлыг харууллаа. Хятадын эмчилгээний тусламжтайгаар Лаос улс богино хугацаанд цар тахлыг давна гэдэг итгэж байна" гэжээ.
Жан Зайдүн "Хятад, Лаос бол хувь заяаны хамтын цогц болохоор жаргал зовлонгоо хуваалцан хүчир бэрхийг хамтдаа даван гарах нь гарцаагүй. Лаос улсад цар тахлын халдвар гарснаас хойш Хятад улс мэргэжилтний хоёр баг томилон ажиллуулж, гурван бүлэг хуваан вакцинаар хангасан" гэжээ.

