solongonews
Хятад, Монгол, Оросын аварга шалгаруулах боксын тэмцээн боллоо
2017-06-12 17:30
Хятад, Монгол, Оросын аварга шалгаруулах боксын тэмцээн боллоо.

Хятад, Монгол, Орос гурван улсын аварга шалгаруулах боксын тэмцээн саяхан Хөххотын Хорингэр шяньд болов. Гурван орноос хүрэлцэн ирсэн Хүсэлт, Оргил, Shakewitz, Georgia, Сүхболд зэрэг 16 боксчин халз тулан өрсөлджээ.

Тэмцээний үеэр тамирчдын хүндээс хамаарч 8 баг хуваасан байна. Хамгийн ширүүн өрсөлдөөн нь 75 килограммын тэмцээн байсан ба 4 жил дараалан “Тал нутгийн эрэлхэг салхи” Хятад, Монгол, Оросын аварга шалгаруулах боксын тэмцээний аварга Өвөр Монголын тамирчин Оргил Оросын тамирчин Shakewitz-ийг ялсан тэмцээн байв.

“Тал нутгийн эрэлхэг салхи” Хятад, Монгол, Оросын аварга шалгаруулах боксын тэмцээнийг Өвөр Монголын FA(Fighting Association)нийгэмлэг 2013 оноос хойш зохион байгуулах болж, Хятадын Ү Шүгийн соёл, тал нутгийн соёлыг түгээх ба Хятад, Монгол, Орос гурван орны соёл спортын солилцоо итгэлийг бататгах эрхэм зорилготой юм.

Тус тэмцээнийг Хорингэр шяний Засгийн газар, ӨМӨЗО-ны спортын товчоо зохион байгуулж, Хорингэр шяний соёл спорт радио телевиз товчоо, Өвөр Монголын FA нийгэмлэг, Өвөр Монголын “Тал нутгийн эрэлхэг салхи” спорт хөгжлийн ХК хариуцан зохион байгуулж, Өвөр Монголын Шэн Лэ соёлын хөгжлийн хөрөнгө оруулах ХК, Жүн Тай Да зочид буудал зэрэг аж ахуйн нэгжүүд хамтран зохион байгуулжээ.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : nmg.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл