
Хөвчийн Олон улсын Элсэн цөлийн форумын нээлтийн ёслолын хурлын танхим
VI удаагийн Хөвчийн Олон улсын Элсэн цөлийн форум энэ сарын 29-ний өдрөөс 30-ны өдрүүдэд Өвөр Монголын Ордос нутаг дахь Хөвчийн элсний Долоон-Одон нуур аялал жуучлалын бүсэд болно.

Хөвчийн Олон улсын Элсэн цөлийн форумд зориулан байгуулсан хурлын төв
Энэ удаагийн форумд дэлхийн олон улс орноос 300 гаруй улс төрч, бизнесмен, судлаачид, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид уригдан оролцох бөгөөд цөлжилтийн эсрэг хамтын ажиллагаа, экологийн техник мэргэжлийн бүтээл, ядуурлыг бууруулах зэрэг халуун сэдвийн эргэн тойронд ярилцан судлах юм байна.

Энэхүү форумыг Хятадын Шинжлэх Ухаан, Техникийн Яам, Үндэсний Ой Шугуйн Товчоо, ӨМӨЗО-ны Засгийн газар, НҮБ-ын Байгаль Орчны Яам, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын нарийн бичгийн дарга нарын газраас санаачлан, Хятадын Ардын Гадаад харилцааны холбоо, Ордос хотын Засгийн газар, Хятадын И Ли /Элион/ олон нийтийн халамжийн сангаас хамтран зохион байгуулсан байна.



Хөвчийн Олон улсын Элсэн цөлийн форумын нээлтийн ёслолын хурлын танхим



