Тэд хуулийн ерөнхий дүрмийн төсөл, XIII сонгуулийн БХАТИХ-ын Төлөөлөгчдийн орон тоог тогтоох ба төлөөлөгчдийг сонгох тухай тогтоолын төсөл, Хонгконгийн засаг захиргааны бүсийн XIII сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчийг сонгох төсөл, Мокао тусгай захиргааны бүсийн XIII сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчийг сонгох төслийг хянан зөвлөв.
ХКН-ын Өвөр Монголын хорооны нарийн бичгийн дарга бөгөөд АТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жихэн, ХКН-ын Өвөр Монгол хорооны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь нар хянан зөвлөх хуралд оролцов.
Төлөөлөгчид иргэний хуулийн ерөнхий дүрэм бол нарийн нягт шинжлэх ухаанлаг, тодорхой, түүхэн залгамж чанарыг хүндэтгэсэн бөгөөд асуудалд чиглүүлсэн, одоогийн эдийн засаг нийгмийн хөгжлийн бодит шаардлагад зохицсон нэлээд боловсронгуй хууль цаазын төсөл болжээ гэж санал нэгтэй хэлж байлаа. Төсөлд тогтоосон эрх тэгш, сайн дурын, төв голч, үнэнч итгэмжтэй, хуулийг сахих үндсэн зарчим нь “Иргэний хуулийн нэвтэрхий дүрэм” дэх тогтоолд нийцсэн бөгөөд орчин үеийн нийгмийн үндсэн үнэ цэнийг бүрэн илрүүлж, социалист нийгмийн үндсэн утга агуулгыг илрүүлэн, иргэний хуулийн бичгийн чухал үндэс суурийг тавьсан байна.
Төлөөлөгчид иргэний хуулийн бичгийг найруулах нь ХКН-ын XVIII удаагийн Төв хорооны IV бүгд хурлаас дурдсан хууль тогтоох чухал үүрэг. Түүнчлэн Хятадын онцлогтой социализмын хууль цаазын системийг төгөлдөржүүлэх чухал арга хэмжээ юм. Төсөл нь цаг эринийг даган зэрэг урагшлах хууль тогтоох зорилго зорилтыг бүрэн илрүүлж, нийгмийн орчныг сайжруулахын тулд асар их тус дэм болж, Хятадын иргэний хуулийн үйл явцыг түргэсгэнэ гэж хэллээ.
