solongonews
“Хятад-Монгол-Англи-Япон том толь”-ийг 2020 онд найруулан дуусгана
2019-06-14 16:20
“Хятад-Монгол-Англи-Япон том толь”-ийг 2020 онд найруулан дуусгана.

“Хятад-Монгол-Англи-Япон том толь”-ийг найруулах ажил нь дуусах шатандаа орж, урьдчилсан тооцоогоор 2020 онд дуусах болсныг “Хятад-Монгол-Англи-Япон том толь”-ийн анагаах ухааны гадаад хэлний нэр томьёоны хурлаас мэдээлжээ.

“Хятад-Монгол-Англи-Япон том толь” нь нийгмийн шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан, цэргийн явдал, албаны бичиг болон анагаах ухаан зэрэг таван төрлийн агуулгыг хамарсан хятад, монгол, англи, япон дөрвөн хэлний харьцуулсан толь юм. Тус толийг 2012 онд ӨМӨЗО-ы Ардын Засгийн Газрын Албанаас санаачлан найруулж эхэлсэн бөгөөд Өвөр Монголын Их Сургуулийн Монгол хэлний эх сурвалж болон төслийн мэргэжлийн баг мэргэжлийн дэмжлэг үзүүлж байна.

Одоог болтол тус толь нь 500 мянган үгтэй Хятад-Монгол толийн дата сан байгуулаад байна. Мөн нийгмийн шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан, цэргийн явдал болон албаны бичгийн төрлийн агуулгыг нэгэнтээ англи, япон хэлнээ орчуулж дуусгаад байгаа бол Анагаах ухааны төрлийн агуулгыг англи, япон хэлэнд орчуулах ажлаа ид хийж байгаа ажээ. Тус толийг албаны бичиг, хэвлэл мэдээлэл, нийгэм нийтийн үйлчилгээний ажил төрлийн орчуулгыг дүрэмжүүлэх материал болгон ашиглаж болох бөгөөд урьдчилсан тооцоогоор 2020 оны сүүлч болоход цахим толь болон цаасан хэвлэлийн толь олны хүртээл болох болно.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл