Хятад улс гадаад нээлтээ өргөтгөснөөр дэлхийн олон улс орнуудын мэргэжилтнүүд мөрөөдлөө биелүүлэхээр Хятад улсыг зорин ирдэг болсон. Олон улсын хэмжээнд өндөр зэрэглэлийн нийгэм хороог байгуулж, хүний нөөцийг бүрдүүлэн мэргэжилтэн мэргэжилтнүүдийг татах нь олон олон хотуудын хөгжлийн чиг хандлагын нэг болоод байна.
Нийслэлийн олон улсын мэргэжилтний хороо нь Бээжин хотын хөгжлийн орчноо сайжруулан, олон улсын мэргэжилтнийг татахад зориулагдсан инновацийн брэнд юм. Өнөөг хүртэл Жүнгуань тосгоны Шинжлэх ухааны хот, Шинэ Жөүган, Тунжөү, Шүнь-И зэрэг найман хорооллыг байгуулаад байна.
Тус төслийг эхлүүлснээс хойш хорооны захиргааны албууд дэд бүтцийн байгуулалтаа сайжруулж, мэргэжилтнийг хүлээн авах хүчин чадлаа нэмэгдүүлэн “Хилийн чанад дахь анги”-ийг хөгжүүлэх орчин буй болгов. Улмаар хилийн чанад дахь мэргэжилтнүүдийн хамт бүтээн байгуулах, хамтдаа засах, хамтдаа эдлэх нийгмийн засаглалын системд бүртгүүлж, гадаадын иргэдийг хорооны олон нийтийн үйл ажиллагаанд оролцуулан дотоод, гадаадын иргэдийн сэтгэл санаагаа ойлголцох болон соёлын солилцоог нэмэгдүүлэв.
Гадаадын иргэд Хятадын хөгжлийн гялалзсан амжилтыг нүдээрээ харж биеэрээ туулан Хятадын ард түмний халуун дулаан “Хайр сэтгэл”-ийг мэдэрчээ.

Мэлрэгийн өдөр тутмын ажил байдал
Мэлрэг цэцэг: - Би Хятад, гадаадыг холбосон гүүр болох дуртай
Наймдугаар сарын нэгэн өдөр. Бээжин хотын Шүнь-И Шинэ гүөжань хорооны Юйжин хорооллын оршин суугчдын хэрэг зөвлөлдөх хурлын үеэр 10 гаруй гадаадын иргэд оролцож санал бодлоо хэллээ. Тус үйл ажиллагааг зохион байгуулагч болох Босни ба Херцеговина улсын иргэн, Сууц Өмчлөгчдийн Холбооны захирал Мэлрэг иргэдийн саналыг сонсож, тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэн үлдээсээр байв.
Вэнь Юй голын эрэг дагуу байрласан Юйжин хороолол олны дунд үлгэр жишээ болжээ.
- Хэл яриа нэвтрэхгүйгээс болж урьд нь хорооны олон нийтийн засаглалд гадаадын иргэдийн оролцоо цөөн байлаа. Гадаадын иргэдийн хэрэгцээ шаардлагыг яаж ойлгох нь хорооны захиргаа болон СӨХ-ны өмнө тулгамдаж буй асуудал гэж Шинэ Гүөжань хорооны намын дарга Жао Хуа ярьлаа.
Юйжин хорооллын СӨХ 2014 оны 04-р сард албан ажлын орон байр гаргаж гадаадын иргэдийг урин ажиллуулж, оршин суугчдын хэрэгцээ шаардлага, санал зөвлөгөөг цуглуулах ажлыг хариуцуулахаар болсон байна. Энэ ажлын байранд “Хятадад нэвтэрсэн” Мэлрэг тэнцэв.
1979 онд тэрбээр дипломат ажилтай нөхөртэйгөө хамт Хятадад ирсэн. Хоёр жилийн хугацаанд Хятад хэл сурч эзэмшин, эртний соёл иргэншилтэй Хятадын соёлд татагджээ. Тэрээр:
- Хятадад ирээд гэр бүлийн халуун дулааныг мэдэрсэн. Хүн хүний хоорондын нөхөрсөг харилцаа нь надад хэзээд мартагдашгүй дурсамж болж үлдлээ гэж ярьсан юм. Мэлрэг анх ирсэн цагаасаа эхлээд өнөөг хүртэл 42 хавар, намрыг Хятад улсад өнгөрүүлжээ.
Олон жилийн турш хоолны газрын менежер, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн олон нийтийн харилцааны ажилтан, борлуулалтын ерөнхий хянагч зэрэг олон ажил сольж хийсэн. Шанхай, Шямэнь, Тяньжинь зэрэг олон хотуудад ажиллаж байсан түүхтэй. Өнөөгөөс долоон жилийн өмнө тэтгэвэртээ гарах ёстой тэрбээр дахин уригдаж ажилд орсон нь энэ.
- Миний хувьд бүтээлчээр ажиллах урам зориг, эрч хүч дүүрэн байна гэж хэлдэг тэрээр өдөр бүр өглөө, оройдоо хорооллын үүдэнд зогсож, оршин суугчдад өөрийгөө танилцуулан иргэдээс хэрэгцээ шаардлагыг нь асууж, оршин суугчдын тухай тодорхой ойлголттой болжээ.
Хорооллын оршин суугчдын санал, шаардлагын дагуу асуудлыг шийдвэрлэдэг байна. Тэрээр долоо хоног бүрийн хоёр дахь өдрийн үдээс өмнө “Санал зөвлөлдөх хурал” зохион байгуулж, гадаадын иргэдийг урьж оролцуулдаг. Хамтдаа санал зөвлөгөө өгч, өгсөн саналуудыг хорооны захиргаанд дэвшүүлдэг.
- Мэлрэг бол гадаадын иргэдийн 12345 үйлчилгээний дугаарын үйлчлэгч. Түүний үйлчилгээ хороо болон гадаадын иргэд хоорондын зайг ойртуулж, харилцааг сайжруулсан гэж Жао Хуа хэллээ.
Мөн нэгэн удаа Мэлрэг хорооны захиргаанд хандан дараах саналыг гаргасан байна. Хорооллын гадаах талбайд ямар ч өвс ургамал, мод байхгүй. Энэ нь талбайг муухай харагдуулдаг. Үүнийг засан сайжруулах ажилд манай хорооллын гадаадын иргэд оролцоход бэлэн байна гэсэн санал гаргажээ. Үүнээс үзэхэд тэд тус хорооллыг өөрийнхөө гэр шиг хайрлаж явдгийн учрыг ойлгосон Жан Хуаг ихэд гайхшруулжээ.
Оршин суугчид болон хорооны захиргаа хамтран хорооны зүгээс өвс, мод худалдан авч, Мэлрэг иргэдийг цуглуулан өвс, мод тарих үйл ажиллагаанд оролцуулсан байна. Хоёр өдрийн хугацаанд 2000 кв.м талбайд өвс, мод тарьсан бөгөөд энэ нь оршин суугчдаас сайн үнэлгээ хүртсэн юм.
Юйжин хорооллын замын заалтыг хос хэлээр бичсэн бөгөөд СӨХ нь хос хэлээр үйлчилгээ үзүүлж, бүх мэдээлэл, гарын авлагыг хос хэлээр хийсэн байна. Энэ бүхэн Мэлрэгийн хүчин чармайлттай салшгүй холбоотой, “Олон улсын хэв загвар”-тай шинэ хороолол буй болжээ.
2019 онд Мэлрэг Шүнь И дүүргийн “Ү Тун төсөл”-ийн гадаадын мэргэжилтнийг урин ажиллуулах нөхцөлд нийцэж, тус дүүргийн хүний нөөцийн үйлчилгээний төвийн танилцуулгаар Хятадын “Ногоон карт”-ыг авч, Хятадад байнга оршин зөвшөөрөлтэй болсон.
- Хятадад байнга оршин суух “Ногоон карт”-ыг авсандаа маш их баяртай байна. Би Хятад улс болон гадаадын харилцаанд гүүр болж, маш олон гадаадын хүмүүс Хятад улсыг ойлгож, хайрлаж, Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд хамтын хүчин зүтгэлээ үзүүлэх болно гэлээ.

Лүө Линь гэртээ Англи хэлний хичээл бэлтгэнэ
Лүн Шяоши: - Би гадаадын хүн, гэхдээ гаднын хүн биш
Шүнь И дүүргийн Күнган хорооны Шян Мивань хороололд хоёр тэнэмэл муурыг барьж, шинжилгээний дүн нь эрүүл болохоор тэр дор нь арчлан тэжээх хүсэлтэй хүн авч явлаа. Тэр хүн бол тус хорооллын оршин суугч Испани нутагтай Лүн Шяоши. 2012 онд Хятадын Гадаад худалдаа, эдийн засгийн их сургуульд ирж суралцаад төгссөнийхөө дараа Хятадад үлдэн Хайнаний агаарын тээврийн компанид ажиллажээ. Өнөөгөөс гурван жилийн өмнө Шян Мивань хороололд нүүж ирсэн байна.
- Урьд нь тэнэмэл муурууд хаяа гарч ирэн ийш тийш гүйлдэж, заримдаа хорооллын иргэдийг цочоодог байсан гэж хорооны намын дарга Ли Шюе-Ин хэллээ. 2019 онд Лүн Шяоши хүн болон муурын зөрчилтэй байдалд анхаарч, муурыг хэрхэн хүний явган замаас холдуулах ажил хийж, ногоон зүлгэн дунд тэжээл өгөх цэг гарган, тэнэмэл муур тэжээж эхэлсэн байна. Түүний сурталчилгаагаар олон муур шинэ эзэнтэй болжээ. Тэнэмэл муур тэжээхээр дамжин би олон найз нартай боллоо гэж Лүн Шяоши хэлсэн юм. Түүний энэхүү үйл ажиллагаа олон хүнийг уриалж чадсан бөгөөд “Муурыг хайрлая” нийгэмлэг байгуулж, хөрөнгө мөнгө цуглуулан муур тэжээж, тэжээн үржүүлэх айл олж өгдөг байна. Хэдэн жилийн хугацаанд тус хороололд байсан тэнэмэл муурын тоо цөөрсөөр байна.
- Би гадаадын хүн, гэхдээ гаднын хүн биш. Энд миний гэр орон бий, би түүндээ зориулан юу нэгийг хийх ёстой гэж үргэлж хэлдэг. Тэрээр үйл ажиллагаагаараа хорооллынхоо орчныг сайжруулах тал дээр ажилласаар байна.
Лүн Шяоши Шян Мивань хороололд хоёр жил гаруй оршин суусан хугацаандаа олон хүмүүс хорооллын орчин тойрны аюулгүй байдал, ариун цэврийн тухайд анхаарлаа хандуулан ажиллаж буйг анзаарчээ. “Шян Ми тусламж” сайн дурын ажилтны үйлчилгээний баг нь өдөр бүр ээлжлэн жижүүрлэж, хорооллын ариун цэвэр, аюулгүй байдлыг шалгадаг. Тэрээр энэ байдалд нь сэтгэл хөдлөн өнгөрсөн жил нэрээ бүртгүүлж, тус сайн дурын үйлчилгээний багийн нэгэн гишүүн болжээ.
Шинэ коронавирусын цар тахлын үед улам сайн ойлголцож, цар тахлын эсрэг ажлын бодлогыг сурталчлахын тулд Шян Мивань хороолол гадаадын иргэдэд зориулан вичат групп байгуулж, 24 цагийн турш үйлчилгээ үзүүлсэн байна.
- Цар тахлын үед хорооны ажилтнууд шаргуу ажилласан, над шиг гадаадын иргэдэд ямар ч асуудал тулгамдсан шийдвэрлэж өгдөг. Зарим ажил нь тэдний үндсэн ажлын хэр хэмжээнээс давсан боловч тэд сайн дураараа дэмжин ажилласан нь хүн бүрийн сэтгэлийг дулаацууллаа гэж Лүн Шяоши сурвалжлагчид хандан ярилаа.
Сайн дурын ажилтны багийн гишүүнийхээ хувьд Хятад хэлтэй тэрээр “Орчуулагч” болж вичат групп хүмүүсийн асуултад нэг нэгээр нь хариулт өгсөн юм.
- Би мэдээллийн хэд хэдэн APP-ийг суулгасан. Төрийн бодлого, хууль дүрмийг өөрөө эхлээд сайн ойлгож, дараа нь гадаадын иргэдэд орчуулан тайлбарладаг гэж тэрээр сонирхуулав. Бас гадаадын бусад улс орноос ирсэн хүмүүс сайн дурын ажилтны баг байгуулан хорооны ажилтны хамт хорооллын үүдэнд жижүүрлэж, гэр хорооллоо хамгаална.
- Лүн Шяоши цайлган цагаан сэтгэлтэй, нөхөрсөг дотно. Манай хорооны ажилтнуудад хайр халамжаа байнга өгч байдаг гэж Ли Шюе-Ин хэллээ. Өнгөрсөн жилийн цар тахлын үеэр Лүн Шяоши хэдэн сарын туршид өдөр бүр үдийн цагаар сайн дураараа хорооллын үүдэнд жижүүрлэж, бусад жижүүрлэж байгаа ажилтнуудад өдрийн хоолоо идэх цаг зав өгдөг болсон байна.
- Би энэ хорооллын нэгэн гишүүний хувьд энэ бол зөвхөн миний хийвэл зохих ажил. Айл саахалт хүмүүс харилцан туслалцаж явах нь зөв юм гэж Лүн Шяоши хэлж байлаа. Тэрээр Шян Мивань хорооллын амьдралд туйлын дуртай. Энд үүрэг хариуцлагаа чанга гүйцэтгэдэг ажилтантай байдгаар нь бахархаж, тус “Шинэ айл”-даа улам их хайртай болжээ.

Лүн Шяоши хорооноос зохион байгуулсан Зүнзний наадмын үйл ажиллагаанд оролцоно
Лүө Линь: - Хятад улс цар тахалтай тэмцэх тал дээр дэлхийд туршлага хуримтлуулж өглөө
Энэ жил 61 настай Лүө Линь Канад улсын иргэн. Англи хэлний багшаар ажиллаж байсан тэрээр 2016 онд Бээжинд ирж амьдарчээ. 2019 онд Лүө Линь гэргийн хамт Шүнь И дүүргийн Күнган хороонд нүүн ирж суурьшсан. Тун удалгүй эндхийн амьдралд дассан байна.
- Шүнь И дүүрэгт амьдрах сайхан. Энд импортын барааны супермаркет, олон улсын сургууль зэрэг олон бий. Англи хаяг, заалтууд хаа саягүй харагддаг гэж ярихдаа амьдралдаа маш сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж байлаа.
Шинэ коронавирусний цар тахлын үед Лүө Линь гэргийн хамт Бээжинд үлдэн суужээ.
- Манай хорооны ажилтнуудын олонх нь залуу эмэгтэйчүүд. Цаг агаар хэчнээн хүйтэн байлаа ч тэд ажлын байрнаасаа хойш ухралгүй тэмүүлсээр байдаг гэж өндрөөр үнэлжээ. Үүнийг нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрсэн тэрээр сайн дурын ажилтны нэг нь болж, хорооллоор орж гарах хүмүүсийн биеийн дулааныг хэмжиж, орцны шатыг цэвэрлэн, СӨХ-д тусалж гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлэв.
Хорооны ажилтан:
- Түүнд хамгийн их дурсамжтай зүйл бол түүний ажил хүндэрч, сэтгэл санаагаар зовж буй энэ үед Лүө Линь гэргийн хамт түүнд туслан сэтгэл зүйн хичээл орж, сэтгэлийг нь тайтгаруулж байсан нь өнөөг хүртэл нүдэнд тод харагдаж байна гэж хэлж байлаа.
Хүмүүсийн урт хугацаагаар ажиллан ядарч байгаа байдлыг нүдээрээ харсан тэрээр сэтгэлзүйн мэргэжилтэй эхнэрээ хорооны ажилд татан оролцуулж, сэтгэлзүйн хичээл оруулдаг болов.
- Жижигхэн тоглоомын хичээл бидний бие, сэтгэлийн чилээг тайлж, ажиллах урам зориг нэмлээ гэж хорооны ажилтан Жан Шюй танилцуулсан юм. Тэрээр:
- “Хятадын гэрийн хүмүүс”-тээ юу хийж туслах вэ гэж үргэлж боддог. Ингээд өөрийн мэргэжлээ ашиглан хорооны хүүхдэд англи хэлээр үлгэр ярьж өгдөг үнэ төлбөргүй онлайн хичээл нээсэн гэж ярьлаа.
- Жаахан хүүхэд их хөдөлгөөнтэй байдаг. Гэрээсээ гарч болохгүй болохоор би тэдний амьдралд ийнхүү жаахан ч гэсэн баяр бахдал нэмье гэж бодсон юм гэж хэллээ. Тэрээр хүүхдүүдийг цаг бүрт нь хүлээн авахын тулд өдөр бүр өглөө эртлэн ажиллаж эхэлдэг байна. Үлгэрийн номоо бэлдэн дэлгэж, камераа ажиллуулаад үлгэрээ ярьж эхэлдэг. Энэ нь хүүхдүүдийн сонирхлыг маш их татсан байна.
Эхэндээ хүүхдүүдийн нас, англи хэлний түвшин өөр өөрөөс болж зарим насаар бага хүүхэд нь ойлгохгүй асуудал гардаг байв. Лүө Линь энэ байдалд илүү анхаарч шууд нэвтрүүлгийн бичлэгээ хийж дууссаны дараа Хятад, англи үсэг хадаж нэвтрүүлдэг байна.
- Ердөө хэдэн арван минутын бичлэг боловч бэлтгэхэд хэдэн цагийн хугацаа зарцуулдаг. Гэртээ хоригдсон цагаас сургууль эхлэх хүртэлх хоёр сар гаруйн хугацаанд Лүө Линь 20 гаруй хүүхдийн үлгэрийн номыг ярьж дуусгасан. Дунд нь хичээл тасалж байгаагүй гэж Жан Шюй сурвалжлагчид танилцууллаа.
- Хятад улс дэлхийн харах өнцгөөс цар тахалтай тэмцэн том гүрний үүрэг хариуцлагаа гүйцэтгэсээр ирсэн. Энэ нь мөн дэлхий дахины цар тахлын эсрэг тэмцэлд үнэтэй туршлага хуримтлуулж өгсөн гэж Лүө Линь өөрийн сэтгэгдлээ илэрхийлэв.
Гадаадын иргэд Хятадын өөрийгөө ухамсраараа захирах чадавхыг сурахаас гадна, гадагш бага гарах нь цар тахлын эсрэг тэмцэлд маш тустай байдгийг найз болгондоо ярьдаг. Хятадын цар тахлын эсрэг бодлогыг танилцуулсаар байна. Тэднийг гадагшаа бага гар, гараа сайн угаа, гэр орондоо агаар салхи тогтмол нэвтрүүлж, вирусээс хамгаалалтаа сайн хийх хэрэгтэй гэж байнга сануулдаг.
