
Эртний үед энд их сүм байсан юм байна. Нэг удаагийн галзуу салхинд сүм нь элс манханд булагджээ. Харин өнөөх сүмийн бүрээ бишгүүр нь хүн гишгэхлээр дуугарч байдаг гэсэн домог байдаг. Бас энэ газрын элс манх нь амьтай болохоор хүн гишгэхлээр дуу дуулдаг гэсэн домог ч бий. Бүрээ манх нь улсын дотоод гадаадад ховорхон байдаг байгалийн хачин сонин үзэгдлийн нэг болно. 1984 онд аялал жуулчлалын газар болгож, 1991 онд улсын гол аялал жуулчлалын орон болгож, 2002 онд дөрвөн одтой аялал жуулчлалын газар болгон дэвшүүлээд одоогоор Ордосын таван одтой хоёр аялал жуулчлалын газрын нэг нь болсон байна. Энд тэмээн жингийн цуваа, гулгуурт тэрэг, элсэн баримал, өргөн элсэн дэх цагаан лянхуа буудал зэрэг бий. Мисс шалгаруулах, хувцас загварын үзүүлбэр, машин тэрэгний уралдаан зэрэг том хэлбэрийн соёл аялал жуулчлалын үйл ажиллагааг олон удаа амжилттай зохион байгуулдаг. Мөн Хятад улсын дотоод гадаадын гэрэл зурагчдын зураглан бүтээх хамгийн тохиромжтой газар болсон байна.






