solongonews
Гадаад валютын нөөц нэмэгдлээ
2018-04-08 19:59
Гуравдугаар сард гадаад валютын нөөц нэмэгдлээ.

Дөрөвдүгээр сарын 08-нд Хятадын Ардын банк хамгийн сүүлийн үеийн гадаад валютын нөөцийн тоо баримтыг гаргаснаас үзвэл 03-р сарын сүүлийн байдлаар Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 142 тэрбум 800 сая  ам.долларт хүрч, 2-р сарын сүүлчээс 8.3 тэрбум ам.доллар буюу 0.27 хувиар  нэмэгджээ. 02-р сарын сүүлчийн нөөц 01-р сарынхаас 27 тэрбум ам.доллароор буурсан байна.

08-нд Хятадын Гадаад валютын удирдлагын үндэсний газрын албаны хүн хэлэхдээ: 3-р сард Хятадын гадаад валютыг гол ашиглах гүйлгээний эрэлт нийлүүлэлт харьцангуй тогтвортой, гадаад валютын зах зээлд эрэлт нийлүүлэлт үргэлжлэн тэнцвэртэй байна. Олон улсын банк санхүүгийн зах зээл эрсдэлээс зайлсхийхийг чухалчилж, ам.долларын бусад валютын ханш ам.доллароос илүү үнэд орж, хөрөнгийн үнэ ханш өөрчлөгдсөн зэрэг олон хүчин зүйлийн улмаас гадаад валютын нөөцийн хэмжээ нэмэгдсэн юм  гэжээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл