solongonews
“Баясгалант Цагаан Сар” арга хэмжээ Берлинд
2017-01-18 16:43
“Баясгалант Цагаан Сар” арга хэмжээ нь Хятад улсын Соёлын яамнаас санаачлан, холбогдох яам, зөвлөл, орон нутгийн соёлын баг бүрэлдэхүүн, гадаадад суугаа байгууллага нэгжтэй хамтран дэлхийн олон улс оронд зохион байгуулдаг нэгэн том хэлбэрийн соёлын солилцооны арга хэмжээ болно. Уг арга хэмжээ 2010 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд дэлхийн олон улс орны ард түмэнтэй хамт сар шинээ тэмдэглэж, Хятадын соёлыг хамтдаа сонирхон, дэлхийн энх тайвныг хамтдаа сахихыг санаачилсан байдаг.

“Баясгалант Цагаан Сар” арга хэмжээний хүрээн дэх урлагийн үзүүлбэр 1 дүгээр сарын 16-ны өдөр Герман улсын нийслэл Берлин хотын Засгийн газрын албан танхимд тоглогдов. Тоглолтын үеэр Хятад улсын олон газраас хүрэлцэн ирсэн тоглогчдын арав гаруй урлагийн үзүүлбэр нь тухайн газрын иргэд болон Германд суугаа Хятадын харьяат цагаачдын таашаалд хүрлээ.

“Зол жаргалтай өдрүүд” бүжиг

- Манай гэр бүлийнхэн жил бүрийн битүүний үдэш хамтдаа Хятад улсын сар шинийн концертыг сонирхдог. Энэ жилд Хятадын тоглогчдын уран гоц амьд тоглолтуудыг сонирхоод сэтгэл маш өндөр байна гэж Германд амьдардаг хятад хүн И Шяохюа ярьж байлаа.

- Ийм ойроос Хятадын соёлыг сонирхоход маш таатай байна. Энэхүү тоглолтыг үзээд Хятадын язгуур урлагт илүү олон ойлголттой боллоо хэмээн Берлин хотын иргэн Лифриц ярилаа.

Берлин дэх Хятад улсын Соёлын төвийн эрхлэгч Чэнь Жянь-Ян хэлэхдээ: - “Баясгалант Цагаан Сар” арга хэмжээг Берлинд зургаан жил дараалан зохион байгуулж байна. Хятадын сар шинийн баярын ам бүлээрээ цуглах, эе эвийг бэлгэдэх зэрэг соёлын агуулга нь аажмаар Герман түмэнд үнэлэгдэж, тоглолт сонирхогчид жилээс жилд нэмэгдэж байна гэлээ.

“Өнө мөнх Жяннань” бүжиг

“Усан нутаг – Өвсөн малгай” циркийн үзүүлбэр 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл