solongonews
Зах зээлийн гол гол хүчин чадавхийг улам идэвхжүүлнэ
2019-07-02 17:25
Зах зээлийн гол гол хүчин чадавхийг улам идэвхжүүлнэ

   Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 07-р сарын 02-нд Далянь хотноо 2019 оны Зуны Давосын чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээнд:

- Хятад улс өөрчлөлт шинэчлэлийг тасралтгүй гүнзгийрүүлж, зах зээлийн шаардлагад нийцсэн, хуулийн баталгаатай, Олон улсын түвшинд хөгжсөн бизнесийн орчин бүрдүүлж, зах зээлийн гол гол хүчин чадавхийг улам идэвхжүүлнэ гэсэн байна.

Тэрээр: - Бизнесийн орчныг сайжруулах нь үйлдвэрлэх хүчийг чөлөөлөх, хөгжүүлэх үйл ажиллагаа мөн. Өөрөөр хэлбэл, олон улсын хүрээнд өрсөлдөх хүчийг нэмэгдүүлэх ажил юм. Татвар хураамжийг их хэмжээгээр багасган, “Засгийг цомхтгож, эрхийг султган, удирдах ба эрхийг султгахыг хослуулж, үйлчилгээг сайжруулах” арга хэмжээг дорвитой хэрэгжүүлэх хоёр ажлыг ягштал биелүүлж, татвар хураамжийг багасгах замаар зах зээлийн гол дарамтыг багасгах. “Засгийг цомхтгон, эрхийг султгаж, удирдах ба эрхийг султгахыг хослуулан, үйлчилгээг сайжруулах” арга хэмжээг дорвитой хэрэгжүүлэх замаар гол зах зээлд хүч сэлбэн, энэ хоёрыг хослуулан уялдуулж, зах зээлийн гол хүчин чадавхийг улам идэвхжүүлэн, бизнесийн орчныг сайжруулах хүчирхэг хүч бүрдүүлэх хэрэгтэй. Өдгөө татвар хураамжийг улам багасгах ажил товлосон ёсоор урагштай ахиж байгаа тул Хятад улс тулгарч буй асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэж, бүх ажлаа нухацтай биелүүлж чадна гэж хэлсэн байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл