solongonews
Хятад улсын хамгийн том хуурай замын хилийн боомт-Манжуур
2021-07-02 18:00
Хятад улсын хамгийн том хуурай замын хилийн боомт-Манжуур

Манжуурын хилийн боомт нь Хятад улсын хамгийн том хуурай замын хилийн боомт бөгөөд Ази-Европын эх хуурайн том замын чухал газар, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал цэг болно. 2003 онд Хятад улсаас Манжуур хотыг "Боомтыг шуурхай өнгөрүүлэх" ерөнхий иж бүрэн өөрчлөлт хийх туршилтын цэгээр сонгож, Манжуур хот болон Шэньжэнь хот Хятад улсын өмнө умардыг холбосон том хилийн боомт болсон байна.

2007 онд Манжуур хилийн боомтын төмөр зам, авто замаар бараа өнгөрүүлсэн ерөнхий хэмжээ 230 гаруй мянган тоннд хүрчээ. Ялангуяа Хятад-Европын ачааны галт тэрэг нэвтэрснээс хойш Манжуур хилийн боомтоор орж гарсан Хятад-Европын галт тэрэгний зам шугам 53 зурваст хүрч, Хятад улсын 60 хот ба Европ тивийн 11 улсын 28 хотыг хамарч зам шугамын нийт урт бараг 12000 км хүрчээ.
Орос, Монгол хоёр улстай хил нийлж буй Өвөр Монголын Манжуур өмнө нь жижигхэн хилийн боомтын хот байж, алхам дараатайгаар гадаад нээлтийг ахиулснаар эдийн засаг дээд хурдаар нэмэгдсэн гайхамшгийг бүтээж, Хятад улсын хамгийн том хуурай замын боомт хот болсон байна.
Энх тайвны хаалга, нөхөрлөлийн хаалга, нээлтийн хаалгыг төлөөлж байгаа Манжуур дахь улсын хаалгаар олон улсын галт тэрэг аажмаар орж ирлээ... Манжуур хилийн боомтод машины дуу үе үе түчигнэж машин унаа сүлжилдэнэ. Авто замын хилийн боомтод ачааны машинуудад шалгалт хийнэ. Олон улсын нэг ачааны галт тэргийг шалгахад зөвхөн 10 минут зарцуулдаг бол нэг барааны машиныг шалгахад хоёр минут л зарцуулна. Хурдны замын боомт дээр "TIR" (Олон улсын авто тээврийн байгууллага) лого бүхий контейнер ачааны машинуудыг шалгахад бэлэн болжээ. Манжуур боомтод орчин үеийн, дижитал, электрон хяналтын аргууд давамгайлах байр суурийг эзэлж, бүрэн дэд бүтэц, бүрэн үйлчилгээний чиг үүрэг, түгээлтийн хүчтэй чадавхтай болжээ. Төмөр зам, хурдны зам, агаарын тээврийн гурван хэмжээст тээвэрлэлтийг дотоодын болон гадаад сүлжээ бүх чиглэлд өргөжиж байна.
Манжуур боомтын цэцэглэн хөгжиж буйг олон тооны өгөгдөл харуулж байна. 1988 онд Хятад улсаас Манжуурыг эдийн засгийн тогтолцооны өөрчлөлт нээлтийн туршилтын бүс болгон байгуулж, улсын хаалгыг нээж, хилийн худалдааг хөгжүүлж эхэлжээ.

1992 онд Хятад улсаас Манжуурыг хил дагуух хот болгон нээхээр тогтсон бөгөөд  түүнээс хойш энэхүү жижигхэн хилийн хот огцом томров. Өнөөдөр Манжуур боомт нь Хятад-Оросын худалдааны хуурай замын тээврийн бизнесийн 60 гаруй хувийг хариуцаж байгаа бөгөөд Хятадын хуурай замын хамгийн том боомт болжээ.

2016 оны сүүлээр "Бүс ба зам”-д нэгтгэх чухал арга хэмжээ болох Манжуурын цогцолбор гаалийн баталгаат бүсийг албан ёсоор ашиглахаар болж, Өвөр Монголын анхны иж бүрэн  гаалийн баталгаат бүс болов.
2017 онд Манжуурын гаалийн газрын импорт, экспортын нийт хэмжээ 37.61 тэрбум юаньд хүрч, Манжуур боомтоор дамжин өнгөрөх барааны хэмжээ 31.09 сая тоннд хүрч, өөрчлөлт нээлтийн эхний үеэс 130 дахин өсч, жилийн дундаж өсөлт 13.3 хувь, боомтоор орж гарсан хүний тоо 1.86 саяд хүрсэн байна.
2018 онд Манжуур авто замын боомт зэргийг багтаасан зургаан боомт нь TIR-ийн тээвэрлэлтийг хүлээн авах нээлттэй боомт болсон.
2020 онд коронавирусний цар тахлын улмаас далайн, агаарын тээврийн чадавх хангалтгүй болж, Хятад-Европын галт тэрэг нь олон улсын төмөр замын тээврийн өвөрмөц давуу талыг ашиглан, далай ба агаарын тээврийг хуурай замын тээвэрлэлтэд эрчимтэй шилжүүлэн авч, гадаад худалдааны тогтвортой гарц болов.
2021 оны 04-р сарын 13-ны өдрийн 12:58 цагт сандал, алчуур, цорго, зөөврийн агааржуулагч зэрэг 10 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг ачсан 61 чингэлэг галт тэрэг Манжуураас Польшийн Малашевич руу хөдлөв. Одоогийн байдлаар Манжуур хотын төмөр замын боомтоор дамжин хилээр гарч буй Хятад-Европын хурдны галт тэрэгний тоо 10000 давж, дотоодын болон олон улсын нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, жигд байдлыг хадгалж байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл