solongonews
Малчин залуу Журамтын ядуурлаас ангижирсан зам
2017-07-21 14:43
Энэ жил 33 настай Журамт ӨМӨЗО-ны Сөнид баруун хошууны малчин.

Тэрээр олон жил гадаад орноор хөлсний ажил хийж байгаад 2014 онд нутаг буцаж Урантанаа бүсгүйтэй гэрлэн гэр бүлийн амьдралаа эхлүүлжээ.  Тухайн үед тэднийх зөвхөн 253 га талбай бэлчээртэй бөгөөд 50 хүрэхгүй хоньтай байжээ. 2014 онд сумын захиргаа нь тэднийхийг ядуу өрхийн бүртгэлд оруулснаар хошууны албаны удирдлага тэднийхийг ядуурлаас ангижрахад тусалсан байна.

2015 онд Засгийн газраас 50 м2 талбайтай 50 мянган юаний өртөгтэй орон сууцыг түүнд ердөө 10 мянган юаниар бүтээн байгуулж өгсөн байна. Мөн 2016 онд Засгийн газраас 100 м2 талбайтай 43 мянган юаний өртөгтэй малын тоосгон хашааг түүнд ердөө 5000 юаниар байгулж өгчээ. Мөн Засгийн газраас түүнд гурван жил дараалан жил бүр 18 хонь өгдөг байна. Ингээд Засгийн газраас үзүүлсэн гурван жилийн тусламжаар 2016 он болоход тэдний цэвэр оролго 10 мянгад хүрч амжилттайгаар ядуурлаас ангижирсан байна.

Одоо Журамт өөрийн гэсэн малын бэлчээртэй бөгөөд жил бүр 30 мянган юань гаргаж бусдын 333 га талбай бэлчээрийг түрээсэлж байна. Тэднийх одоо 315 хоньтой болсон бөгөөд энэ жил 150 хурга зарах төлөвлөгөөтэй байна. Өнөө жилийн хурганы махны үнээр бодвол зарах хурганы үнэ бараг 100 мянган юаньд хүрэх бөгөөд зээлийнхээ тэн хагасыг төлөж чадах юм байна. Журамт:

- Улс орны төрийн бодолго ийм сайн байхад бид заавал чармайж ажиллах ёстой гэж ярьж байлаа.

 

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : nmg.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл