solongonews
Хөххот нийтийн түрээсийн байрны хэрэглээний байдлыг бүх талаар шалгаж эхлэв
2018-06-05 15:27
Хөххот нийтийн түрээсийн байрны хэрэглээний байдлыг бүх талаар шалгаж эхлэв.

Хөххот хотын хэмжээнд нийтийн түрээсийн байрны хэрэглээнд 06-р сарын 01-ний өдрөөс бүх талын шалгалт хийхийн хамт байр байшингийн зууч байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Байгууллага болон хувь хүн хууль зөрчиж нийтийн түрээсийн орон сууцыг шилжүүлэн түрээслүүлэх болон шилжүүлэн борлуулах үйл ажиллагааг таслан зогсооно. 

Хөххот энэ удаагийн нийтийн түрээсийн орон сууцны хэрэглээний байдлыг шалгахдаа айл өрхөөр орж тулган шалгах арга хэрэглэж, нийтийн түрээсийн орон сууц гуйчлагчийн мэдээлэл хийгээд нийтийн орон сууцыг бодит байдлаар хэрэглэж байгаа хүний мэдээллийг харьцуулан тулгаж, айл өрхийн 95 хувьд хүрч, нийтийн түрээсийн орон сууцны хэрэглээний бодит байдлыг зөв оновчтой эзэмшихийг батална. Байр байшингийн зууч байгууллагад шалгалт хийхдээ чанга шийтгэл торгуулийн арга хэмжээ авч, байр байшингийн зууч байгууллагын нийтийн түрээсийн орон сууцыг худалдаалах ба түрээслэхэд холбогдох асуудлыг шалган илрүүлбэл даруй бүртгүүлсэн бүртгэлийг нь хасах болно.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл