solongonews
Ши Жиньпин Хөх мөрний хөвөөнөө ажиллав
2020-11-14 20:16
Ши Жиньпин Хөх мөрний хөвөөнөө ажиллав.

Шанхай хотын Пүдүн дүүргийн 30 жилийн тэмдэглэлт ажиллагаанд оролцсоныхоо дараа Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Хөх мөрний хөвөөнөө хүрэлцэн очиж, Хятадын эдийн засгийн томоохон мужийн нэг Жянсү мужид ажиллав. Энэ он гарснаас хойш тэрээр 13 дахь удаагаа дотоодынхоо орон нутагт ажиллаж буй бөгөөд ХКН-ын 19 дэх сонгуулийн 5 дахь бүгд хурлын дараа анх удаа орон нутагт ажиллаж буй нь энэ юм. Тэрээр Хөх мөрөн, Их татмал гол, өмнөдийн усыг умардад татсан төсөл зэрэгтэй танилцаж, ирэх таван жилд Хятад улс хэрхэн "ус"-ны асуудлаа шийдэх тухай чиглэл өгөв.

Хятадын зүүн хэсэгт байрладаг Жянсү мужийг Хөх мөрөн хөндлөн огтолж, их татмал гол харин хойд зүгээс өмнө зүгийг чиглэн дамжин өнгөрдөг. Тиймээс усан сан нь Жянсү нутгийн байгалийн тод өнгө төрх юм. Жянсү муж, Шанхай хот, Жэжян муж нь нийлээд Хөх мөрний гурвалжин хойгийн бүсийг бүрдүүлж, Хятадын үндэсний зэрэглэлийн стратегийн чухал хөгжлийн бүс болох Хөх мөрний эдийн засгийн бүсэд байрладаг. 2016 оны 1-р сард, Хятадын удирдагч Хөх мөрний эдийн засгийн бүсийн хөгжлийн тухай дурдахдаа, "Хамгаалалтыг чухалчлан, эвдэн сүйтгэхгүй байх"-ыг шаардсан юм.

5 жилийн турш дээрх бүсэд хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг 53 гармыг цэгцэлж, тэнгис дагуу үйл ажиллагаа явуулдаг аж үйлдвэрийн 2 парк, химийн үйлдвэрийн 396 аж ахуйн нэгжийг хааж, далай тэнгист бохир ус нийлүүлдэг байсан 2264 цэгийг хааснаар иргэдэд ашигтай, байгаль орчин ээлтэй байж чадсан. Саяхан хуралдсан Хөх мөрнийг нэгэн цогц болгон хөгжүүлэх хурлын үеэр Ши Жиньпин Эдийн засгийн хөгжлөөр толгой цохиод зогсох биш, экологи, байгаль орчны хамгаалалт, бүтээн байгуулалтаараа толгойлох хэрэгтэй гэсэн юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл