solongonews
Сурсан мэргэжлээрээ бизнес үрхэлж яваа содон хоёр залуу
2017-04-24 15:15
Шулуун хөх хошуунд нутагтай оюутан Оюун болон Ган-Очир нар Шантад суурин дахь “ASUS компьютерын дэлгүүр”-ийн эзэн юм. Тэд ажил үйлс болон амьдралдаа бие биеийнхээ өмөг түшиг болж, хамтын хүсэл эрмэлзлийнхээ төлөө цуцалтгүй хичээж ирснээр өнөөдөр ажил үйлсдээ гялалзсан амжилт гаргаж явна.

Оюун Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн найруулж хэвлүүлэх ухааны тусгай мэргэжлээр төгсөөд нутагтаа буцсан байна. Тухайн үед ажлын байр эрэх буюу өөрөө ажил хийх гэдэг сонголт их сургууль төгссөн оюутан болгонд тулгардагтай адил Оюунд ч тулгарч байсан юм. Хөххотод компьютерын тусгай мэргэжил суралцсан Ган-Очир хөдөө гэртээ буцаж аав ээжээ тусалж малаа маллахын хажуугаар хот орж ямар нэгэн бизнес эрхлэх санаагаа ер нь таягдаагүй байв.

Зах зээлийн хэрэгцээ шаардлага, компьютерын хэрэглээг дагаад тэд зах зээлийн судалгаа хийсний дараа өөрсдөө бизнес хийх бодолтой болжээ. 2010 оны хавар Оюун, Ган-Очир нар аав ээж садан төрлөөсөө эвлүүлж 30 мянган юанийн хөрөнгө оруулалтаар “Шулуун хөх хошууны ASUS компьютерын дэлгүүр”-ийг нээсэн юм. 2012 онд хошууныхаа хотод орж бизнес эрхлэгчдийг дэмжих хүүгүй зээл 50 мянган юань авч компьютерын газартаа хөрөнгө оруулалт хийж, хүрээ хэмжээгээ өргөтгөв. Тэд хэдэн жилийн зүтгэлээр өнөөдөр компьютерын газар нь олон хөлийн газар байрлаж, компьютерын тусгай худалдааны өвөрмөц онцлог бүхий засал чимэглэлийг бүрэн болгож, ASUS компьютерын гэрээт борлуулагч, угсрах, сэлбэг тоног борлуулах, камер угсрах, албан газрын компьютерын засвар зэрэг иж бүрэн үйлчилгээг хангах болжээ. Үүнээс гадна албан байгууллагын компьютерын хэрэглээний үйлчилгээ, малчдад холын камер угсрах зэрэг ажлын хэрэгцээнээс дэлгүүр нь ачаалал ихтэй байдгаас хот орсон малчдыг тогтмол бус хугацаатай дэлгүүртээ ажиллуулахын зэрэгцээ мэргэжлийн сургалт явуулдаг байна.

Аливаа бизнес эрхлэгчдийн адил тэд өөрийн эрхэлсэн ажилдаа аливаа хүч хөдөлмөр, сэтгэл санаагаа шавхсан болохоор 7 жилийн хооронд дэлгүүрийн хүрээ хэмжээ нь өргөжиж, жилийн орлого нь 200 мянган юаньд хүрч, залуу бизнес эрхлэгчдийн эгнээнд олз хийморьтой гялалзаж явна. Тэрчлэн Оюун, Ган-Очир нар дэлгүүртээ хэчнээн завгүй байсан ч өөрийн биеэ бодож суусангүй, эдгээр он жилүүдэд хүнд өвчилсөн, зүдэрсэн хүмүүст хандив цуглуулах ажиллагаанд биечлэн оролцож, нэг нь хэцүүдэхэд нийтээрээ туслах зөв энергийг түгээж явсан юм.

Чин үнэнч оролдлого, цэгц нандин итгэлээс үр дүн гарах нь зүй ёс билээ. Оюун, Ган-Очир нар залуу хүний оргилом халуун сэтгэл, үнэнч сэтгэл өөрийн эрхэлсэн ажил үйлсдээ хичээж явсан болохоор зах зээлийн өрсөлдөөнд хөл олж, амжилт гаргаж чадсан юм.

Зохиогч: Оюунгоо
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл