Энэ явцад тамирчид ийм дарамтыг сааруулах өөр өөрийн гэсэн арга хэлбэртэй байдаг бөгөөд үүний дотор тэдний аз бэлгэшээлтэй “зүйлс” бол нэгэн жишээ юм. Эдгээр зүйлст аз бэлгэшээлийн ид шид үнэхээр байсан эсэхээс илүүтэйгээр харин тамирчдыг бие бялдар, оюун санааны хувьд илүү аз жаргалтай болгож, түүнчлэн наадам тэмцээний өвөрмөц агшин нь болсон байна.


Энэ удаагийн олимпиос тодорсон анхдагч алтан медалийн эзэн, Хятадын тамирчин Ян Чяний тэмцээнд оролцохдоо зүүсэн бяцхан галууны дүрс бүхий үсний даруулгыг хүмүүс ихэд бэлгэшээж, өдгөө энэ загварын үсний даруулгыг маш олон хүмүүс худалдан авах болсон байна.


Хятадын эмэгтэй трек дугуйны багийн тамирчдын өвөрмөц чимэглэлтэй малгай


Италийн тамирчин Тамбери өндрийн харайлтын аварга болсныхоо дараа бэртэлтэй байхдаа хөлний шагайгаа хамгаалан зүүж байсан гипсийнхээ хамт баярт мөчөө тэмдэглэжээ


Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 3000 метрийн саадтай гүйлтийн тэмцээнд Мароккогийн тамирчин Баккали “азтай бугуйвч” зүүж оролцоод аваргалжээ


Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 100 метрийн урьдчилсан шатны тэмцээнд Ираны тамирчин Фарзанех азтай бугуйвч зүүж оролцоод хэсгийн тэмцээнд түрүүлжээ


Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 100 метрийн саадтай гүйлтийн аварга, Пуэрто-Рикогийн тамирчин Жасмине Камачо өөрийгөө улаан цэцгээр шагнажээ

Эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтэд хүрэл медаль хүртсэн Кубын тамирчин Перез улаан өнгийн үсний даруулга зүүх дуртай


Эмэгтэйн бөөрөнцөг түлхэлтэд хүрэл медаль хүртсэн Шинэ Зеландын тамирчин Валерие Адамс тэмцээний дараа хүүхдийнхээ зургийг гартаа барьсан агшин нь олон хүмүүсийн сэтгэлийг догдлуулжээ.


Эмэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн мөнгөн медаль хүртсэн АНУ-ын тамирчин Равен Саундерс:
- Хачин сонин хувцаслалт хэв маяг бол миний найрсаг байдлаа илэрхийлэх хэлбэр, өрөөл бусдад таалагдах эсэхийг би тоодоггүй гэж хэллээ.






Олимпын тамирчдын “таван цагираг” шивээс
