Хятад улс Цагаан сарын шинийн 15-ныг “Дэнлүүний баяр” хэмээн тэмдэглэдэг. Энэ нь эртнээс уламжлал болгон тэмдэглэдэг баяр бөгөөд энэ өдөр олон төрлийн дэнлүү өлгөн сайн сайхныг бэлгэддэг байна. Мөн энэ өдөр “Юань шао” нэртэй Хятадын үндэстний хоолыг хийдэг. Энэхүү хоол нь банш, бууз шиг будааны гурилд боож хийдэг. Элсэн чихэр, сарнай, хушга, жимсний үр, чавга зэрэг төрөл бүрийн амттанаар шанз бэлтгэн шарж, жигнэж, чанаж иддэг байна.
Энэ өдөр Ухань хотын метроны 19-р шугамын Хуа Шаньхэ өртөө болон Гуангү 5-р замын өртөө хоёрын хоорондох газар доорх барилгын талбайд 300 шахам ажилчид метро барих ажлыг ондоо багтаан дуусгахаар шаргуу ажиллаж байна. Нийт 6.2 километр урттай энэ хэсэг нь геологийн нарийн нөхцөлтэй Ухань хотын метроны хамгийн урт газар доорх хэсэг юм. Ухань хот Ханьян хотын засгийн барилгын групп ХХК нь нүхлэх, ухах гэх мэт аргыг хэрэглэж, барилгын ажлыг хэсэг хэсгээр нь нэгэн зэрэг гүйцэтгэж байна.
