solongonews
Хятад, Францын соёлын цуврал үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо
2017-04-19 14:34
XII удаагийн “Хятад, Францын соёлын хавар” цуврал үйл ажиллагааны хэвлэлийн бага хурал болж өнгөрөв.

XII удаагийн “Хятад, Францын соёлын хавар” цуврал үйл ажиллагааны хэвлэлийн бага хурал 4 дүгээр сарын 18-ны өдөр болж өнгөрөв. Хурлаар “Хятад, Францын соёлын хавар” арга хэмжээ энэ оны 5 дугаар сарын 6-ны өдөр нээлтээ хийж, хоёр сар гаруй үргэлжлэх хугацаандаа нийт 216 талбай үйл ажиллагааг Хятадын 30 гаруй хотуудад зохион байгуулж, 7 дугаар сарын 9-ний өдөр хаагдах зэрэг мэдээллүүдийг нийтэд зарласан байна.

Хурлын үеэр

Хурлын үеэр уг арга хэмжээний дүр төрхийн элч, уран бүтээлч Цүй Жянь болон бүжигчин Ван Ябинь хэвлэл мэдээллийнхний сонирхсон асуултад хариулт өгсөн байна. 

Уран бүтээлч Цүй Жянь /дунд/, бүжигчин Ван Ябинь /баруун гар талын/

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл