Алаг уулын боомтоор дамжуулсан барааны үнэ 50 хувиар нэмэгдэв
2017-08-04 18:04
Оны эхний хагаст Шиньжяний Алаг уулын боомтоор дамжуулсан экспорт, импортын барааны хэмжээ 8.5091 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 13.1 хувиар, нийт 35.54 тэрбум юаний бараа дамжуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 52.8 хувиар нэмэгдсэн тухай Шиньжяний Алаг уулын боомтын гаалийн хяналт шалгалтын газрын бүртгэлд тэмдэглэсэн байна.

Алаг уулын боомтын гаалийн хяналт шалгалтын газрын дарга Ян Мин:
- "Нэг бүс нэг зам" дагуух улс орнуудын эдийн засаг сэргэж, Хятадад үйлдвэрлэсэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, болд материалын хэрэгцээ шаардлага ихээхэн нэмэгдсэний улмаас боомтоор бараа дамжуулах хэмжээ огцом өслөө. Мөн Хятадын эдийн засаг тогтвортой өсөж байгаа тул Төв Азиас ашигт малтмал, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, авто машин оруулах хэмжээ хурдтай өсөж байна гэсэн байна.
Төв Европ, Төв Азийн олон улсын ачаа тээврийн галт тэрэг байнгын ажиллагаатай болсноор экспорт, импортын бараа тээвэрт их дэм болж байна.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
