solongonews
Хятадын гүний шумбагч аппарат дэлхийн дээд амжилт тогтоов
2018-04-23 09:32
Хятадын гүний шумбагч аппарат дэлхийн дээд амжилт тогтоосон байна.

 Хятадын инженерүүдийн зохион бүтээсэн гүний шумбагч аппарат Марианы хонхрын 8213 метрийн гүнд хүрч чадсан тухай Хятадын Төв телевиз мэдээллээ.



"Хай Янь - 4000" болон "Хай Янь -10000" гэдэг гүний шумбагч аппаратуудыг тээсэн "Шян Янхун-18" хөлөг онгоц 30 хоногийн судалгааны ажил гүйцэтгэсний дараа ням гарагт Хятадын Далай судлалын удирдах газрын боомтод орж ирсэн байна. 

Судалгааны явцад эдгээр аппаратууд нийтдээ 18 удаа далайн гүн рүү шумбалт хийж, 8213 метрийн гүнд нэвтэрсэн нь дэлхийн дээд амжилт болж байгаа юм.

Үүнээс өмнө буюу 2017 оны тавдугаар сард Хятадын “Жяо Лун” гэдэг гүний шумбагч аппарат Марианы хонхор дахь Челленжерийн хавцал руу 7811 метрийн гүнд нэвтэрч байжээ. Харин 2012 онд 7062 метрийн гүнд хүрч байв.
 

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : http://mil.huanqiu.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл