solongonews
Захидал ирлээ!
2015-12-28 18:21
Сайн байна уу? Зав гарган үүнийг уншиж суугаа таньд энэ өдрийн мэндийг хүргье.
Чин сэтгэлээсээ тусалж чадна гэж итгээд энэ захиаг бичиж сууна. Би 20 настай, айлын ганц охин, 3н жил гаран үерхсэн найз залуутай тэр маань Beijing-д сурдаг. Анх бид 2 хагацаж салж чаддаггүй хаа ч байсан цуг, гал халуун хосууд байлаа. Гэхдээ амьдарлынхаа, ирээдүйнхээ төлөө 2 өөр газар сурахаар болсон юм. Өвөл зундаа ирдэг л дээ.
Анхны өвөл хүртэл цаг хугацаа үнэхээр удаан өнгөрч ирэх өдрийг нь хуруу даран тоолж байнгын ярьж мессэж бичиж, video call хийж тийм байдаг байсан. Өвөл ирээд үнэхээр гоё байлаа. Амралт нь ч хурдан өнгөрч дахиад л явах болсон. Иймэрхүү байдалтай бараг 2 жил өнгөрчээ. Гэхдээ сүүлдээ өөрчлөгдсөн. Заримдаа тэсэхийн аргагүй хэцүү байдаг... дэрээ норгож хоносон өчнөөн шөнүүд...бие биедээ туньж бага зүйл дээр хэрэлдэх нь их юм билээ. Бид 2 нэг жил төгсөх учраас хамтдаа гүрийгээд сайхан амьдрахын төлөө гэж боддог байтал сая хавар тэр үнэхээр итгэлийг минь алдлаа. 2 охинтой чатлаж байгаа нэгэнтэй нь тэнд хамт байсныг нь би мэдсэн юм. Миний хувьд жинхэн ирээдүйн нөхөр, заяаны ханиа олсон гэж боддог болохоор(дандаа л анхных шигээ байна гэж итгэсэн байсан) салж чаддаггүй юм байна лээ. Яаж нийлэх бол яавал эвлэрэх бол гэсэн бодол л орж ирдэг юм байна.
Ирээд ч хэрэлдсэн бүр бараг зодолдож үзсэн( би уг нь миний нөхөр надад хэдэн ч хүүхэдтэй байсан сэтгэлээсээ гар хүрэх л юм бол сална гэж боддог байлаа).
Тэгсэн хэдий ч би тэсээд л овоо гайгүй харьцаатай боллоо. Гэтэл би жирэмсэн болжээ(одоохондоо ямар байдалтай байгаагаа мэдэхгүй байна. Найз залуугаа хүлээж суусаар эмнэлэг  ч орж чадаагүй явна). Ээж минь намайг ганцаараа өсгөсөн залуу насандаа миний охин битгий алдаа гаргаасай, битгий хармсаасай гэж баахан сургасан. Гэтэл би сар гаран сэтгэл тавгүйгээсээ болоод тооцоо алдаж алдаа гаргасан бололтой. Надад үнэхээр ээж бас гэрийнхэндээ би жирэмсэн болсон гэж хэлэх зүрх зориг алгаа...зөвшөөрөхгүй байх гэж үнэхээр айж байна..нөгөө талаас авахуулахыг хүсэхгүй байна. 
Аан бас хэдэн зүйл хэлэхээ мартжээ...найз залуу бол тэр асуудал гаргаснаасаа хойш салъя  гэж байсан янз бүрийн шалтаг гаргаж хэлсэн.
Би чадахгүй гээд сая эвлэрснийхээ дараа намайг жирэмсэн гэж хэлсэн чинь за хоёулаа маргааш тухтай яръя гээд би маргааш нь бүтэн өдөр хүлээж хүлээж нэг юм уулзтал миний төсөөлснөөс өөрөөр харьцсан болоод ч тэрүү үнэхээр таалагдаагүй ээ, тэгээд л би хэлж чадахгүй авхуулна гээл хэлцэн...тэрнээс хойш надтай тухтай ярилцаасай гэж өчнөөн гуйж үзлээ. Үнэхээр сонин ааш гаргадаг болсон. 
Сонин хэг ёг хийсэн харьцаатай 2 хүн хүүхэдтэй болчихоод яахаа мэдэхгүй байна. Тэр бол авхуулаад тэгээд салъя л гэсэн дахиад зөндөө зүйл ярьмаар л байна. Захидал маань хэтэрхий урт болоод байх шиг байна. Ямартай ч би одоо ээждээ яаж хэлэхэвдээ. Эсвэл зүгээр л найз залуутайгаа явж үр хөндүүлэээд найз залуугаасаа салах  ястой юу?
Надад туслаач???
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл