Таны ирэх жилийн төлөвлөгөө юу вэ?
2015-12-28 18:21
Цоо шинэ цаг, жил, улирал ирж байна шүү дээ. Ирэх онд та ямар зорилт өөртөө тавихаа бодож олсон уу?
1. Хүссэн жиндээ очих
Та өөртөө өдөр бүр “Турах юмсан” гэж хэлдэг бол одоо биелүүлэх цаг нь болжээ! Жилийн хугацаанд хамгийн гол нь эрүүл аргаар турах хэрэгтэй. Фитнесст явж эрүүл мэнддээ анхаарал тавь.

2. Тамхинаас гарах
Бүсгүй та тамхи татах муу зуршилтай бол одоонооос өөрийгөө ятгаж гар. Нэгдүгээрт, та эрүүл мэндээрээ хохирч байна. Хоёрдугаарт, та санхүүгээр хохирч байна. Гарна гэж хэлэх амархан, яг хэлсэндээ хүрэх хэцүү байдаг. Иймээс та хичээж гарах хэрэгтэй.

3. Илүү сайн, үр дүнтэй ажилла
Яг одооны ажил тань танд таалагдахгүй байгаа бол өөртөө таалагдах ажлын байр хай. Үгүй бол та яг одоо ажиллаж байгаа ажилдаа маш их том амжилт заавал гаргаж дараа жилийн шинэ жилээр байгууллагын шилдэг ажилчин болох зорилт тавиарай.

4. Мөнгө хадгал
Ямар ч шалгаангүйгээр мөнгө хадгал. Та өөртөө ямар нэгэн шинэ зүйл авна гэж бодсон бол үүнийгээ хэрэгжүүлж мөнгөө хадгалж эхлээрэй.

5. Жинхэнэ хайраа олох
Ганц бие бүсгүйчүүд маань өөрийн насны хайраа заавал олж, ухаалаг шийдвэр гаргана гэж найдаж байна. Одоогоор мөрөөдлийн залуутайгаа учраагүй байгаа ч бидний урд бүтэн жил байна шүү дээ.

6. Гэрээ тохижуулах
Та гэрийнхээ ямар нэгэн зүйлийг шинэчлэмээр байгаа биз дээ? Тэгвэл энэ хүслээ энэ жилдээ бас хүргэе! Хуучин тавилгаа шинэчилж, их цэвэрлэгээ гэртээ хийе.

7. Гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрөө
Хүн хэчнээн завгүй байлаа ч өөрт үнэтэй гэсэн хүмүүсдээ ямар ч аргаар хамаагүй цаг гаргадаг юм шүү. Жаргалтай мөчийг гэр бүлтэйгээ хамт өнгөрөөж, амралтын өдөр бүр гадуур зугаалах, салхинд гарах хэрэгтэй шүү.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
