solongonews
“Үндэсний шинжлэх ухаан, технологи-2019” арга хэмжээнд 310 сая хүн оролцов
2019-05-27 21:50
”Шинжлэх ухаан, технологиор улс орныг хүчирхэгжүүлэх, ард түмнийг сурталчлах нь” сэдэвт Үндэсний шинжлэх ухаан, технологи-2019 арга хэмжээ долоо хоногийн хугацаатай зохиогдож энэ сарын 26-нд өндөрлөлөө.

       Энэ үеэр холбогдох байгууллага болон бүс нутгаас зохион байгуулсан олон нийтийн технологийн 210 мянган арга хэмжээ зохиогдож, 310 сая хүн оролцон, шинжлэх ухаан, технологийн олон ололт амжилтыг загвар болон бодит хэлбэрээр үзэгчдэд хүргэж, шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд танилцуулав.

Хятадын Ардын хувьсгалт цэргийн музейд болсон “Үндэсний шинжлэх ухаан, технологи-2019” арга хэмжээний гол талбайг давхардсан тоогоор 150 мянган хүн үзэж сонирхсон байна. Үндэсний их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, үндэсний гол лабораториуд нь олон нийтэд нээлттэй өнжсөн юм.

Харин энэ сарын 24-нд Хятадын ШУА-ийн амьтны академи, БНХАУ-ын Ардын хувьсгалт цэргийн музей, Хармөрөн, Хунан, Сычуан зэрэг мужид нэг дор олон гэр бүл оролцсон "Шинжлэх ухааны үдэшлэг" өвөрмөц арга хэмжээ зохион байгуулав.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл