Өвөр Монголын Их Сургуулийн орчин үеийн монгол утга зохиол судлалын төв байгуулагдах ёслол 12 дугаар сарын 29-ний өдөр Өвөр Монголын Их Сургууль дээр болов.
Нээлтийн ёслолд “Өвөр Монголын Их Сургуулийн орчин үеийн монгол утга зохиол судлалын төв байгуулагдсан цохолбор, Монгол судлалын дээд сургуулийн Урсгал профессорыг орчин үеийн монгол утга зохиол судлалын төвийн захирлаар томилсон тогтоол”-ыг нийтэлж, Урсгал профессорт урилгын бичиг гардуулж, бүхий л их дээд сургууль, хэвлэл мэдээллийнхнээс тус төвд ном бэлэглэв.
Нээлтийн ёслолын дараа Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургууль, Өвөр Монголын Их Сургуулийн Орчин үеийн утга зохилын судалгааны төвөөс санаачлан зохион байгуулсан Хятадын Иргэн улсын үеийн монгол утга зохилын эрдэм шинжилгээний судлан ярилцах хурлыг хийж, Иргэн улсын монгол утга зохилын түүхэн материал болон холбогдох асуудлыг судлан ярилцаж, эрдэмтэн мэргэжилтэн Иргэн улсын монгол утга зохилын түүхэн материал, Иргэн улсын үеийн зохиолч, зохиол бүтээл, Иргэн улсын монгол утга зохилын үндсэн онцлог, Иргэн улсын монгол утга зохилын шинжилгээний салбарын бүтээн байгуулалт зэрэг талд судлан ярилцсан байна.
