solongonews
Хятадын хамгийн өндөр элсэн уул
2017-04-13 11:27
“Өвөр Монголын хамгийн хамгийн”- Хятадын хамгийн өндөр элсэн уул

Өвөр Монголын Алшаа Аймгийн Бадайн Жаран элсэн уулын өндөр нь 500 метр бөгөөд Хятадын хамгийн өндөр элсэн уулаар тодорчээ.

Бадайн Жаран элсэн чөл нь Өвөр Монголын баруун хэсэгт байрладаг бөгөөд Хятадын дөрвөн их элсэн цөлийн нэг юм. Талбай нь 47000 КВ км, үүнээс Баяннуур, Жигдийн цохио нь дэлхийн хамгийн өндөр элсэн уул болсон байна. Бадайн Жаран элсэн цөлийн жилийн тунадасны хэмжээ нь 40 см хүрэхгүй боловч энэхүү элсэн цөл 100 гаруй нуур цөөрөмтэй юм.

Үүлэнд шургасан элсэн овоо, элсэн цөлийн цоргио, үзэсгэлэнт нуур, намаг газраас бүтсэн Бадайн Жарны өнгө төрх жуулчдын таалалд хүрч, жилд 1000 гаруй жуулчин хүлээн авдаг байна.

Бадайн Жарны элсэн уулыг од хэлбэртэй элсэн уул ч гэж нэрлэдэг. Өндөр нь 100 метрээс дээш бөгөөд элсэн доворхог болгон нь 3-4 ирмэгтэй, хамгийн олон нь 5-6 ирмэгтэй ч байдаг юм. Ирмэг болгон нь салхины чиглэлийг төлөөлдөг байна.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : nmgnews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл