solongonews
1-10-р сард гаднын хөрөнгө оруулалтын бодит хэрэглээ 6.6 хувиар нэмэгдэв
2019-11-19 15:27
1-10-р сард гаднын хөрөнгө оруулалтын бодит хэрэглээ 6.6 хувиар нэмэгдэв.

Энэ оны 1-10-р сард гадаадын хөрөнгө оруулалтын бодит хэрэглээ 752.41 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.6 хувиар нэмэгдлээ гэж Хятадын Худалдааны Яам 11-р сарын 18-ны өдөр мэдэгдсэн байна.

10-р сарын гадаадын хөрөнгө оруулалтын бодит хэрэглээ 69.2 тэрбум юань байсан бол энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.4 хувиар нэмэгдсэн аж. Мөн ганц 10-р сард гадаадын хөрөнгө оруулалттай 33407 шинэ үйлдвэр байгуулагдсан юм. Үүний зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалтын бүтэц улам боловсронгуй болж, үйлчилгээний салбар болон өндөр технологийн салбаруудын гадаад хөрөнгө оруулалт хурдацтай өссөн байлаа. Ерөнхийдөө энэ оны Хятад улсын гадаадын хөрөнгө оруулалтын хэрэглээ тогтвортой, эерэг хандлагыг хадгалсаар иржээ гэж Худалдааны яамны гадаад хөрөнгө оруулалтын газрын дарга Зүн Чанчин танилцуулсан байна.

Зохиогч: ЧЭНЬ ВЭЙВЭЙ,ВАН ЮЙШАО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл