solongonews
Ядуурлыг бууруулахад 3 тэрбум 357 сая юань санхүүжүүлнэ
2020-03-14 19:12
Ядуурлаас гаргахад хүндрэлтэй, туйлын ядуу буурай бүс нутагт зарцуулах болно гэжээ.

Төрийн өмчийн хяналт удирдлагын үндэсний хорооноос мэдэгдсэнээр, Хятадын төрийн өмчийн олон компани нэгжүүд энэ онд хөрөнгө оруулах буюу гаднаас татан оруулах чиглэлээр үнэгүй тусламжийн 3 тэрбум 357 сая юань санхүүжүүлж, ядуурлаас гаргахад хүндрэлтэй, туйлын ядуу буурай бүс нутагт зарцуулах болно гэжээ.

2015 оноос хойш төвийн компаниуд ядуурлыг бууруулах зориулалтаар хөрөнгө оруулсан буюу гаднаас татан оруулсан санхүүжилт нийт 20.6 тэрбум юаньд хүрч, ядуу бүс нутгийн хөгжлийг түргэтгэх, ядуу буурай амьдралтай олон нийтийн орлогыг нэмэгдүүлэн чинээлэг болгоход хүчтэй дэмжлэг үзүүлсэн байна. Өнөөг болтол төвийн компаниудын тусгайлан дэмжсэн 246 ядуу буураы шяниас 219 нь ядуурлаас гарсан буюу зарим нь хяналт үнэлгээг хүлээж байна.

Төрийн өмчийн хяналт удирдлагын үндэсний хорооноос эмхлэн байгуулсан төвийн компаниудаас ядуу бүс нутгийн аж үйлдвэрлэлд хөрөнгө оруулах сангийн цар хэмжээ 31 тэрбум юаниас давж, үүнээс 22 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалтыг нэгэнт биелүүлж, ядуу бүс нутгийн 420 мянган хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дайчлан, ажлаар хангагдсан хүмүүст жил бүр 3.5 тэрбум юанийн орлого олгосон байна.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл