Энэ чуулга уулзалт "Хамт хуваалцах индэр байгуулж, эрүүл шинэ амьдралыг бүтээе" уриатай. Хоёр эргийн интернэт сүлжээ эрхлэгчид, эмнэлэгийн мэрэгжилтнүүд зэрэг 300 орчим хүн оролцов. Хуралд оролцогсод "Хоёр эргийнхэн интернэт сүлжээгээр дамжин эмнэлэг, эрүүл мэндийг уялдуулахад туслах", "Эрүүл мэндийн чухал салбарын хөгжил" зэрэг халуун сэдвээр судлан ярилцсан байна.

Эх газрын гол зохион байгуулагч талын төлөөлөгч, Хятадын Тайвань сүлжээний ерөнхий захирал бөгөөд ерөнхий редактор Лю Шяохүй хэлсэн үгэндээ, интернэт эриний эмнэлэг, эрүүл мэнд энэ салбарын удирдлагын систем байгуулах, эмчлүүлэх, эм худалдан авах арга хэлбэр зэрэг олон салбарт нэвтрэв. Эх газраас удаа дараа боловсруулан гаргасан стратеги хийгээд бодлогын чухал арга хэмжээнүүд, Тайваний аж ахуйн нэгж эх газарт ирж хөгжихөд чухал боломж нээв. Энэ удаагийн чуулга уулзалтаар дамжин хоёр эргийн эмнэлэг, эрүүл мэндийн салбарын хөгжлийг урагшлуулахыг хүсэж байна гэжээ.

Тайваний гол зохион байгуулагч талын төлөөлөгч, Тайваний "Эмнэлэгийн салбарыг бодлогоор сайжруулах нийгэмлэг"-ийн дэд гүйцэтгэгч Чянь Зүнлян хэлсэн үгэндээ, эмчилгээ, интернэт сүлжээ, мэдээллийн санг хамтруулан ашиглах нь эм бэлдмэл, эмнэлэгийн багаж хэрэгсэлийг нээн хөгжүүлэхтэй нягт холбоотой юм. Одоогийн олон улсын эмнэлэгийн багаж хэрэгсэл, шинэ эм бэлдмэлийг судлан бүтээх өрсөлдөөн ширүүн явагдаж, хоёр эргийн хамтын ажиллагаа маш их шаардлагатай юм гэжээ.
